З.Нарантуяа 2016.07.08 | Сайт: Vip76.mn

Улстөржилгүйгээр мэргэжлийн хүний байр сууринаас ажиллаарай

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайдад нэр дэвшигчийг томилох тухай асуудлыг хэлэлцлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлсэн юм.

УИХ-ын гишүүн З.Нарантуяа “Ерөнхий сайдаар мэргэжлийн хүнийг томилж  буйд талархалтай байна. Улстөржилгүйгээр мэргэжлийн хүний байр сууринаас ажиллаарай. Эдийн засгийн хүндрэлээс богино хугацаанд гаргах төлөвлөгөөнүүдийг үргэлжлүүлээсэй гэж хүсэж байна.

Санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх зайлшгүй шаардлага бий. Эдийн засгийн байнгын хороонд өргөн барьсан дөрвөн том хуулийн төслийг минь дэмжээрэй. Хөрөнгийн зах зээлийг хурдан хугацаанд хөдөлгөөнд оруулж, эхлүүлсэн ажлаа үргэлжлүүлэхийг хүсье” гэлээ.