Энх-Амгалан.Б 2016.07.23 | Сайт: Vip76.mn

Монгол хүний эрүүл мэндийн асуудалд онцгой анхаараарай

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ЗГХЭГ-ын даргаар Ж.Мөнхбатыг томилох эсэх асуудлыг хэлэлцэж, гишүүдийн 95.4 хувь дэмжлээ.

Томилгоог хийхийн өмнө УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан “Ж.Мөнхбатад баяр хүргэж, ажлын амжилт хүсье. МАН-ын мөрийн хөтөлбөрийг биелүүлэхэд онцгой анхаарна гэсэн үг. Монгол хүний эрүүл мэндийн асуудалд онцгой анхаараарай. Эрүүл монгол элэг бүтэн Монгол гэдэг хөтөлбөрт онцгой анхаарахыг хүсье. Бид Монгол хүнийг ажилтай, орлоготой байлгах асуудлыг их чухалчилсан. Тиймээс ажилтай, орлоготой өрх бүлийг бий болгоход их анхаарах хэрэгтэй”