Ганхүү.П 2016.11.15 | Сайт: Vip76.mn

Төвийн бүсийн 128 мянган өрх цахилгааны хөнгөлөлтөд хамрагдана

Төвийн бүсийн 128 мянган өрх цахилгааны хөнгөлөлтөд хамрагдана

Засгийн газар байгуулагдсан цагаасаа хойш эрчим хүчний салбарт ард иргэддээ чиглэсэн гол ажлын нэг нь гэр хорооллын эрчим хүчний үнийн тарифын хөнгөлөлт юм.

Энэ хүрээнд Улаанбаатар хот болон бусад томоохон сум, суурин, хотуудыг гэр хороололд амьдарч байгаа айл өрхүүдийн цахилгааны төлбөрийг шөнийн 21:00 цагаас өглөөний 06:00 цаг хүртэл шөнийн тарифыг 50 хувь хөнгөлж байгаа. 

Өөрөөр хэлбэл, 77 төгрөгийг 38 төгрөг 50 мөнгө болгоод бууруулчихна гэсэн үг. Хөнгөлөлт эдлэх шөнийн 21:00 цагаас өглөөний 06:00 цагийн хугацаанд иргэд халаалт болоод бусад цахилгаан хэрэгсэл ашиглаад хөнгөлөлт эдлэх боломжийг олгож байгаа юм.

Сүүлийн жилүүдэд цахилгаанаар халдаг жижиг оврын халаалтын хэрэгслүүд олон болсон. Тиймээс шөнө заавал түүхий нүүрс түлж, гэрээ дулаацуулна гэхгүйгээр цахилгаанаар асуудлаа шийдэх боломжтой юм.

Олон айл өрх дулааны асуудлаа цахилгаанаар шийдэж чадвал Улаанбаатар хотын болоод бусад сум, суурин газрын агаарын бохирдолд эерэг нөлөө үзүүлэх арга хэмжээ гэж харж байгаа. 

Агаарын бохирдлын ачааллыг салбар өөр дээрээ авч байгаа гэсэн үг. Энэ хүрээнд таван тэрбум төгрөгийн хөнгөлөлтийн асуудлыг Засгийн газар хариуцаж байгаа юм.