Нэвтрүүлэгийн 1-р хэсэг
2017.01.12

100 чухал сэдэв - СОРОНЗОН ОРОН

“Азийн хөлөг улс” бодлогын хүрээлэнгээс бэлтгэн гаргасан  “100 чухал сэдэв- Соронзон орон” нэвтрүүлгийг хүргэж байна.

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн хөгжлийн талаарх эрэл хайгуулын үр дүн болсон энэхүү нэвтрүүлгийг гишүүн өөрөө хөтлөн явуулж, мөн УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүд, судлаачид, болон төрийн бус байгууллагуудын төлөөллүүд оролцсон байна.

Л.Оюун-Эрдэнэ:

“Хөгжлийн талаарх ээлжит хайгуул маань “Соронзон орны  тухай” байлаа. Магадгүй Та физикийн харилцан хамаарал бүхий татах хүчний тухай  гэж бодож болох юм. Гэвч өнөөдөр бид АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН СОРОНЗОН ОРНЫ тухай хөндөх болно. Түүх, байгалийн сайхан, зан заншил, цаг агаар, зам тээвэр гээд  татах хүч олныг дурьдаж болно.  Энэ СОРОНЗОН орны цөмийг онож, давхцуулж чадсан улс Дэлхийд өөрийгөө таниулж, сурталчилж, сая сая хүний хүсмжит газар нь болдог. Тэгвэл Монголчууд бидний Дэлхийг татах хүч юу вэ? Яагаад тэд биднийг зорин ирэх ёстой юм? Энэ асуултын хариултыг хайсан судалгааны ажил нарлаг зунаар эхэлж, цас бударсан өвөл ийнхүү дуусаж байна.

Нэвтрүүлэгийн 2-р хэсэг