Ганболд.Д Ё.Баатарбилэг О.Батнасан 2017.01.17 | Хэвлэл мэдээллийн алба: УИХ

Ахмад настны тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Ахмад настны тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

 Ахмад настны тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн А.Ундраагаар ахлуулан байгуулсан бөгөөд ажлын хэсэг хуулийн төслийг хэлэлцэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг боловсруулснаа байнгын хорооны хуралдаанд танилцуулсан. УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, О.Батнасан, Д.Ганболд нар ажлын хэсгийн гишүүдээс асууж тодруулсны дараа, тус ажлын хэсгээс танилцуулсан болон гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулан чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Мөн Алдар цолтон ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан бөгөөд ажлын хэсэг болон гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулж дуусан нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтлоо