УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ
2017.02.07

Ж.Бат-Эрдэнэ: Ноолуурын зах зээлд гол тоглогч нь бол тоглосон шиг тоглоё

 Хөдөө аж ахуйн сангаас хэрэгжих төслийн хүрээнд  хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: Энэ зайлшгүй дэмжих ёстой төсөл байна. Ер нь бол Монгол улсын хөгжлийн бодлогын хүрээнд яригддаг зүйл маань жижиг дунд үйлдвэрлэлээ хөгжүүлэх асуудал юм. Бид үүнийг яриад байгаа. П.Сэргэлэн сайдтай энэ талаар л сүүлийн үед ярьдаг болчихоод байгаа юм. Нэгт Архангай, Хөвсгөл, Булган, Дорнод гээд аймгууд байна.

Ноолуурын гарц чанар дээр анхаарч дэлхийн зах зээл дээрх байр сууриа нэмэгдүүлмээр байна

Энэ аймгууд дээр хуваарилалтаа яаж хийх талаар тодорхой хариулт өгөөч ер нь боловсруулах үйлдвэр тэр тусмаа хүнсний ногоо боловсруулах, сүү сааль боловсруулах, хуурай сүү боловсруулах, мал нядлах, мах боловсруулах гээд үнэхээр орон нутагт хэрэгцээтэй үйл ажиллагаанд зарцуулахаар заасан байна тийм болохоор энэ дээр хуваарилах яаж энэ төслөө шалгаруулах юм? Яаж санхүүжилт хийх юм, Ямар ямар аймгуудад ямар хэлбэрээр хуваарилагдах вэ гэдгийг хэлж өгөөч?

Хоёрт хавар цаг болоод ноолуур гарах цаг болчихоод байна. Энэ асуудлыг байнгын хороогоор оруулж ирэх хэрэгтэй байна. Үнэхээр ноолуур гэдэг стратегийн бүтээгдэхүүн, үйлдвэрлэл мөн юм уу? Гэдэгт хариулт хэлээд үйл ажиллагаагаа жигдрүүлээд нэгтгээд хамтраад энэ байнгын хороо руу оруулаад түрээд явъя гэж бодсон юм. Энэ дэлхийн зах зээлийн 48 хувь нь Хятадын ноолуур 40 хувь нь Монголын ноолуур эзэлдэг юм байна. Үндсэндээ бол бүхэл бүтэн дэлхийн 50 хувь нь ноолуурын зах зээлийн тоглогч нь Монгол улс гэсэн мэдээлэл аваад байгаа юм.

Үнэхээр 50 хувьд тоглодог юм бол тоглосон шиг тоглоё л доо. Жил болгон гарсан ноолуурынхаа 80 хувийг нь гадагш нь Хятадад өгч гаргачихаад өөрсдөө үлдсэн 20 хувь хялгастай хялгасгүй ноолуураараа бүтээгдэхүүн хийгээд үйлдвэрлэлээ явуулж байдаг. Би бол дэлхийн зах зээл дээр тоглоё, 50 хувийн ноолуур гаргадаг юм. Засгийн газрын бодлогоор нэг үйлдвэрээ аваад явъя. Болно бололцоо бий гэсэн судалгаа гарч ирээд байна шүү дээ. Эдийн засаг хүнд байгаа нөхцөлд үнэхээр гижигдсэн асуудал болоод байна шүү дээ. Эдгээр хоёр асуултад маань хариулна уу?

ХХААЯ-ны сайд П.Сэргэлэн: Төслийн хамрах хүрээ нь дээр дурьдсан аймгууд сонгогдсон. Манай энэ Хөдөө аж ахуйн олон улсын сан өөрөө сонгох шалгах зүйлдээ орсон. Өмнө нь үр дүнтэй явсан зүйлүүдээ баталгаажуулъя, илүү үр дүнд хүргье гэсэн байдлаар эргээд сонгосон. Сумдаа сонгохдоо шалгуур үзүүлэлтүүдийг тавьж байгаа. Үүнд нь ядуурлын түвшин, хүн амын тоо, ядуу өрхийн тоо, малын тоо, малчдын тоо, малчин өрхийн тоо,зах зээлд нэвтрэх боломж, газарзүйн байрлал, ижил төсөөт хөтөлбөрүүдтэй давхцахгүй байх гэх мэт шалгуур үзүүлэлтүүдийг тавьж сонгосон.

Энэ төсөл хөтөлбөрүүд өмнө нь хөдөө аж ахуйн хөгжлийн сан өөрөө хийж байгаа учраас тодорхой суурь судалгаатай мөн 2011 оноос хойш өнөөдрийг хүртэл 5, 6 жил явсан учир үр дүнгээ үзэх зорилготой хөтөлбөр юм. Ноолуурын хувьд яам бодлого барьж байгаа. Ноолуур гээд хөтөлбөр бий болгохоор ажиллаж байна. Монгол улс 8500 орчим ноолуур авдаг үндсэн 500 орчим сая долларын борлуулт хийгддэг. Ноолуурын 40 орчим хувийг ченжүүд худалдаж аваад гадагш гаргадаг. Бид 80 хувийн эндээ хагас боловсруулалтын хийгээд үйлдвэрлэлт, худалдаанд оруулахаар ажиллаж байгаа.

Үргэлжлүүлээд УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ

Ж.Бат-Эрдэнэ: Ноолуурын 70 хувь нь гадагш гараад байна

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: Энэ төсөл явагдах сүү сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, мал нядлах, мах боловсруулах гэх мэт бидний мөрийн хөтөлбөрт тусгагдсан зүйл орж ирсэн нь сайшаалтай байна. Хамгийн гол нь түрүүн хэлсэнчлэн орон нутагт судалгааныхаа үндсэн дээр хуваарилах тал дээр анхаарах хэрэгтэй.

Орон нутагт байгаа тамгын газарт холбоотой ажиллаж сайдын хэлсэн газар нутгийн үйлдвэрлэлийн зургаа гаргая гэж ярьсан. Тэр зургынхаа дагуу дурьдсан аймгуудын хэмжээнд ямар ямар үйл ажиллагаа явуулах нь зүйтэйг  нь тодорхойлоод түүнийгээ аймаг орон нутагт нь ийм ийм чиглэлээр үйл ажиллагаа явуулах нь зайлшгүй гэсэн холбоосоо хийгээд ажиллаарай гэсэн санал байна.

Хоёрт ноолууртай холбоотой асуудал 2 сар гарчихлаа иргэд ноолуураа 3,5 сар дөхүүлээд дуусдаг, цаг хугацаатай уралдсан ажил байгаа. Иймд үүн дээр яараарай ажлаа түргэвчлээч гэж хүсч байна гэв.