"Өгөх сэтгэлийг өөрөөсөө бий болгож өргөө цагаан гэртэй болгоё" нэг сарын аян зохион байгууллаа
2017.04.28

"Өгөх сэтгэлийг өөрөөсөө бий болгож өргөө цагаан гэртэй болгоё" нэг сарын аян зохион байгууллаа

Баянхонгор аймгийн МНБ-чид "Өгөх сэтгэлийг Өөрөөсөө бий болгож Өргөө цагаан гэртэй болгоё" нэг сарын аян зохион байгууллаа. Аяны хүрээнд ММНБИ-ийн Баянхонгор салбарын гишүүд 1 сарын гишүүний татвараар, Баянхонгор аймгийн ЗДТГ-ын Санхүү Төрийн сангийн хэлтэс, Татварын хэлтэс, Статистикийн хэлтэс, Санхүүгийн хяналт аудитын алба, Аудитын газар, Эрүүл мэнд нийгмийн даатгалын хэлтэс, Хөдөлмөр халамж үйлчилгээний газар, Орон нутгийн өмчийн газар, Банкуудын холбоо, Сумдын санхүүгийн мэргэжилтэнүүд , Аж ахуйн нэгжийн нягтлан бодогчид, төсөвт байгууллагын нягтлан бодогч зэрэг 702 санхүүч идэвхитэй оролцож 8 орчим сая төгрөгийг төвлөрүүллээ. 

Цугларсан мөнгөөр гэр оронгүй, үерт гэрээ алдсан, амжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой, өрх толгойлсон эмэгтэйчүүд зэрэг 5 айлд иж бүрэн таван ханатай гэрийг барьж 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Баганат талбайд гардуулан өглөө. Гэр гардуулах ёслолын үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Ц.Отгонбаяр, Засаг дарга Г.Батжаргал, ММНБИ-ийн Баянхонгор салбарын дарга, АИХ-ын төлөөлөгч Э.Энхбат, Салбарын тэргүүлэгчид , Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга С.Байгалмаа, Татварын хэлтсийн дарга С.Рэнцэндагва нар оролцож өргөө цагаан гэрийг эздэд нь гардуулж өглөө.