2018.02.01

Б.Бат-Эрдэнэ: Банкны хуулинд хариуцлагын тогтолцооны талаар ямар заалт орсон бэ?

Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар Банкан дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ

Арилжааны банкнууд олноороо дампуурсан. Удирдлагуудын хариуцлагагүй үйл жиллагаанаас болсон байдаг. Банкны  хуулинд хариуцлагын тогтолцооны талаар ямар заалт орсон бэ?

Томоохон банкны эзэд, үндэсний хэмжээний сүлжээ компаниудын эзэд энд байна. Туйлшраад яриад байгаа нэг зүйл бол. УИХ-ын гишүүд хувиараа зам тавьсан, цэцэрлэг барьсан гээд хөхүүлэн дэмжиж байна.

Олон гишүүд ашиг сонирхлоос хол төрийн төлөө зүтгэж байна. Энэ хүмүүс юун цэцэрлэг, эмнэлэг барих. Тойрогтоо хувийн зардлаар хийж байгаа зүйлийг хөхүүлэн дэмжээд байна. Энэ бол сайн зүйл биш

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр хариуллаа

Зоос, Анод, Хадгаламж банк дампуурсан. Энэ банкинд Монголын татвар төлөгчдийн хөрөнгөнөөс 630 тэрбум төгрөгний хохирол амссан. Монголбанкнаас 14 банкинд шалгалт хийсэн. Гайгүй үнэлгээтэй гарсан. Сая банкны тухай хуулиуд гарсан. Энд хяналт шалгалтын хороо байгуулаад, арилжааны банкнуудаар эрсдэлээс урьдчилан сэргийлэх шалгалт хийх боломжтой болсон.