Нямбаатар.Х 2018.04.19 | Сайт: Vip76.mn

Х.Нямбаатар: Б.Пүрэвдорж гишүүний ах Ц.Элбэгдоржтой нь хамааралгүй асуудал болохоор ҮХЦ рүү "шиддэг" бол

Х.Нямбаатар: Б.Пүрэвдорж гишүүний ах Ц.Элбэгдоржтой нь хамааралгүй асуудал болохоор ҮХЦ рүү "шиддэг" бол
УИХ-ын гишүүн Х.Нямбаатар

УИХ-ын нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 04 тоот дүгнэлтийг хэлэлцэж байна. 

Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболдыг томилох 2016.07.20 өдөр өдрийн шийдвэр нь Үндсэн хуулийг зөрчсөн хэмээн ҮХЦ үзсэн юм. Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг өчигдөр Байнгын хороод хэлэлцээд Төрийн байгуулалтын байнгын хороо өчигдөр энэ асуудлыг хэлэлцээд Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээж авах боломжгүй гэсэн бол Хууль зүйн байнгын хороо хүлээж авах боломжтой хэмээн  үзсэн юм. 

Харин УИХ-ын гишүүд ҮХЦ ийм маргааныг хэлэлцэх нь эрх үүргийн асуудал биш хэмээн хэлсэн юм. 

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар 

Манай улсад Эрхзүйн маргааны олон төрөл хэлбэрүүд шалгадаг байгууллагуудаараа зэрэг, зэрэг үүсгэн шалгагдаад байдаг боллоо. Захиргааны хэргийн шүүх өөрсдийн тааламжтай хэрэг дээрээ хэрэг үүсгэдэг, таалагддаггүй зүйлээ Үндсэн хуулийн цэц рүү шийддэг боллоо. Манай Б.Пүрэвдорж гишүүний ах Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчтэй холбоотой Эрдэнэтийн 49 хувийг авсантай холбоотой маргааныг болохоор Захиргааны хэргийн шүүх дээр байлгаад байдаг. Харин Ахтай нь хамааралгүй асуудал болохоор Цэц рүү шидчихдэг. Сая Баасанхүү гишүүн үнэн л зүйл хэлж байна шүү дээ. Хууль дээдлэх гэдгийг ингэж хавтгайруулж ойлгож болохгүй. Энэ чинь хөдөлмөрийн маргаан шүү дээ. Үндсэн хуулийн цэц маань үнэхээр ойлгомжгүй боллоо.