М.Билэгт 2018.10.11 | Vip76.mn

М.Билэгт: Уламжлалт, үндэснийхээ хүнсний бүтээгдэхүүн хэрэглэхийг дэмжинэ

Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар УИХ-ын гишүүн Н.Амарзаяа, Б.Ундармаа, А.Ундраа, С.Бямбацогт, Ж.Ганбаатар, Д.Ганболд, Д.Дамба-Очир, Ц.Мөнх-Оргил, Д.Оюунхорол, Д.Цогтбаатар нарын өргөн мэдүүлсэн Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн М.Билэгт:

"Хуулийн төслийг зарчмын хувьд дэмжиж байна. Бид өмнө нь 70, 80 жил хэрэглээд болж байсан зүйлсээ импортын бүтээгдэхүүнээр сүүлийн 28 жилийн дотор сольчихоод байна. Жишээ нь сурагчдын түгээмэл хэрэглэж байгаа хүнсний бүтээгдэхүүн дээр шинжилгээ хийхэд 20 бүтэгдэхүүнээс 15-д нь 4 төрлийн хүнсний будагч бодис илэрсэн. Ийм зүйлийг бид хүүхдийнхээ хүнсэнд хэрэглэдэг болчихоод байна. Гэтэл органик уламжлалт хүнсний бүтээгдэхүүнээ хэрэглээнээсээ хасчихсан байна. Өнөөдөр ЕБС-ийн хүүхдүүдйн хоол хүнсийг тендэрээр хэн нь мэдэгдэхгүй нэг компани аваад чанаргүй, хүүхдийн хүнсэнд хэрэглэх боломжгүй зүйлсийг ч нийлүүлээд байж байна. Тиймээс орон нутагтаа үйлдвэрлэж байгаа үндэсний бүтээгдэхүүнээ орон нутгийнхаа сургуулиуд нь хэрэглэх боломжийг нь нээж өгөх хэрэгтэй байна."