Ц.Гарамжав 2018.10.18 | Vip76.mn

Ц.Гарамжав: Гишүүний 5 тэрбум гэдэг бол тойрогт нь хийгдэх бүтээн байгуулалтын төсөв юм

Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдааны эхэнд Засгийн газраас 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Соёлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон “Улсын Их Хурлын 2017 оны 29 дүгээр тогтоолын зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай”, “Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. УИХ-ын гишүүд төсөлтэй холбоотой санал хэллээ.

УИХ-ын гишүүн Ц.Гарамжав:

2019 оны төсөв Засгийн газар бодлогын хувьд сайн төсөв болсон гэж үзэж байна. 2016 онд ямар байдалтай төсөв хүлээж авсныг санаж байгаа байх. Өнөөдөр эдийн засагт эсрэг өнгө харагдаж эхэлсэн байгааг харж байна. Гишүүдийн хувьд 5 тэрбум төгрөгийг зүгээр авч байгаа мэтээр олон нийт ойлгож байна. Гэтэл энэ мөнгө бүтээн байгуулалтанд зарцуулагдаад байгаа ч хүрэлцэхгүй байна. Сонгино хайрхан дүүрэг ганцхан 60 хүний ортой эмнэлэгтэй. 200 хүний нэг шинэ эмнэлэгтэй болгочих гээд хичээж байгаа ч нийт өртөг 8,6 тэрбум төгрөг. Гэтэл ирэх жил 2 тэрбум төгрөг л төсөвт суулгасан байна. Гишүүдийн 5 тэрбум гэдэг бол сонгогдсон тойрогтоо хийх бүтээн байгуулалтад зарцуулагддаг мөнгө гэдгийг хэлмээр байна. Аж үйлдвэрээ хөгжүүлье гэхээр манай улсын дэд бүтэц нам зогсож байна. Тиймээс Загсийн газар дэд бүтцээ сайжруулахгүй бол үйлдвэрүүд чинь өргөжиж ажиллах боломжгүй болжээ. Мөн том татвар төлөгчийн ангилалыг өөрчлөх цаг болжээ. 3 тэрбум төгрөгийн ашиг олдог ААН 300 тэрбумын ашиг олдог 2-ыг ялгахгүй бол үеэ өнгөрөөчөөд байна.