Б.Бат-Эрдэнэ 2018.11.01 | Vip76.mn

Б.Бат-Эрдэнэ: Валютын ханшийг өсгөх башир арга Засгийн газар, Монголбанкинд байна

УИХ-ын өнөөдрийн /2018.11.01/ хуралдаан эхэллээ. Нэгдсэн чуулганы хуралдааны эхний хэлэлцэх  асуудлаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

“1. Валютын ханшийг хөөрөгдөөд байдаг, төгрөгийн ханш сулраад байгаад Монголбанк, Засгийн газрын ямар башир арга байна вэ? 4 жилийн дотор 600 гаруй төгрөгийн үнэтэй байсан долларыг 1190 гаруй төгрөг болгосон. Сүүлд ч бас дахин нэг нугарсан. Хамаг хүнд ачааг иргэддээ үүрүүлчээд төрдөө ашигтай байдлаар явуулаад байх юм.
2. Өмнөх 4 жилд Монголбанк асар их алдагдал гаргасан. Үүнийг арилгах ажил хийгдсэн үү?

3. Бондуудын хөрөнгө оруулалтаар зээл авсан этгээдүүд эргэн төлөлтөө хийж байгаа юм уу? асар их мөнгийг татварын төлөгчдийн мөнгөөр өрийг нь төлөөд байна. Мөн маш өндпөр өртгөөр АСЕМ чуулган зохион байгуулсан. Үүнээс 70 гаруй тэрбум төгрөгийг 14 албан хаагч завшсан асуудал яригдаж байсан. Эдгээрт хариуцлага тооцсон уу?

4. 10 жилийн өмнө Оюутолгойн гэрээ байгуулагдахад төслийн хөрөнгө оруулалтын их валютыг Монголынхоо банкаар дамжуулаач ээ гэж тухай үед хэдэн гишүүн орилж байсан. Одоо байдал үүн дээрээ ирчихээд байна ш дээ. ”

Түүний асуултанд Эдийн засгийн байнгын хорооны дарга болон Монголбанкны ерөнхийлөгч хариууллаа.

УИХ-ын гишүүн, ЭЗБХ-ны дарга Д.Дамба-Очир:

“Төгрөгийн ханш суларсан нь эцсийн хэрэглэгчид хор уршиг нь бууж байгаа. Зориудаар ханшийыг унагасан байвал хяналт шалгалтыг хийх нь зүйтэй. Төв банкны алдагдлын асуулаар хууль хяналтын байгууллага шалгаж байна. Нийт 3 их наяд төгрөгийн алдагдал хүлээсэн. Үүнээс 2018 онд 400 тэрбум төгрөгийг төлсөн. Оюутолгойн удирдлагатай уулзсан. Санхүүгийн мэдээлэл авсан. Тэрбум долларын бүтээгдэхүүн гаргаж байгаа. Түүнээс орох орлого орж ирж байгаа. Дансыг Монголд байршуулах тал дээр санал нэг байна. ”

Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан:

“Ханш өсөх нь Монголбанкинд алдагдалтай байдаг. Тиймээс ханшийг өсгөх сонирхол огт байхгүй. Алдагдлын хувьд хуулиндаа засгийнэ газар үнэт цаас гаргаж Монголбанкны алдагдлыг хаана гэж заасан. Гэтэл өнөөгийн эдийн засгийн боломж тийм чадалгүй байгаа тул алдагдлаа хаалгах санал тавьж зүрхлэхгүй байгаа юм.”