Хүүхэд хамгааллын хуулийг хэрэгжилтийн талаарх мэдээлэл сонсож байна
2018.12.18

Хүүхэд хамгааллын хуулийг хэрэгжилтийн талаарх мэдээлэл сонсож байна

УИХ-ын Нийгмийн бодлого, Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны байнгын хорооноос Хүүхдийн эрхийн тухай болон Хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилтийн талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын мэдээлэл сонсож байна. Хурлыг байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг удирдаж байна. 

Хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилтийн талаар гурван яамнаас тус хуулийг хэрэгжүүлэх чиглэлээр хийж буй ажлаа танилцууллаа. 

Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн тус яамнаас хийж, хэрэгжүүлж байгаа ажил, бодлогын талаар танилцуулга хийлээ. 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр мөн тус яамнаас авч хэрэгжүүлж байгаа ажлын талаарх танилцуулгыг хийлээ.

Түүний дараагаар Боловсрол, Соёл Шинжлэх ухаан, Спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан мөн яамнаас хийж, хэрэгжүүлж буй ажлын талаар танилцуулга хийлээ.