2019.01.18

Х.Нямбаатар: Манай УИХ-ын дарга Спикер гэдэг сонгодог утгаасаа хальсан

Өнөөдөр /2019.01.18/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. 

Хууль батлагдвал УИХ-ын даргыг гишүүдийн олонхиор огцруулж болох эрх зүйн орчин бүрдэнэ. 

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар:

“Манай УИХ-ын дарга Спийкер гэдэг сонгодог утгаасаа хальсан. Хуучин ардын их хурлын хэв шинжийг хадгалсан байдлаар явж байна. УИХ-ын даргыг өөрчлөх асуудал энэ хууль батлагдаад М.Энхболд даргыг дараагийн хүнээр сольсноор хязгаарлагдахгүй.

Үе үеийн намын дарга нар УИХ-ын даргаар ажиллаж гүйцэтгэх засаглал болон Парламентын үйл ажиллагаа хослуулан удирдаж байсан. Жишээ нь 2004 онд МАХН-ын дарга Н.Энхбаяр УИХ-ын дарга болсон. Мөн З.Энхболд дарга ч АН-ын дарга байхдаа энэ албыг хашиж байсан. Эндээс УИХ-ын даргын албан тушаал гэдэг бол сонгодог парламенттай улс орнуудад Спийкер бус институци гэдэг хэв шинж нь хадгалагдсаар ирсэн. Хуулиудаар эрх мэдэл нь нэмэгдсэн.

Энэ асуудлыг оройлж дугарсан хүний хувьд энэ институци хэв шинжээс нь салгая. УИХ-ын хуулийн ажлын хэсгийг дарга өөрөө шийддэг. Томилгоо ч УИХ-ын дарга санал оруулдаг. Энэ тогтолцоог өөрчилж сонгодог парламентын хэв шинжрүү явах ёстой гэж үзэж байна.

1992 оны Үндсэн хууль батлагдахдаа зөвлөлүүдийн засгийн хэв шинжийг агуулсан. Тиймээс энэ институци хэв шинжийг өөрчлөх замаар Төрийн байгуулалтын байнгын хороо хууль шинэчилж санал оруулж ирэх үү? Мөн энэ парламентаар Үндсэн хуулийн өөрчлөлт хийгдэх үү? Ард түмний санал асуулгаар хэлэлцэгдэх үү?”

Түүний асуултанд Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан хариуллаа.