2019.01.24

Б.Баттөмөр: Өнөөгийн нөхцөл байдал төрийн албаны бодлоготой шууд холбоотой

УИХ-ын нэгдсэн чуулганаар Төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зөрчигдсөн тухай маргааныг хүлээн авах журам батлах тухай тогтоолын төслийг хэлэлцлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б. Баттөмөр

Төрийн албан хуулийн шинэчлэл хийгдэж байна. Үүнийг дэмжиж байна. Бүх зүйлийг төгс, сайн хийсэн гэж хэлэхгүй. Монголчууд бид 30 жил хямрал дунд амьдарч байна. Монголын энэ хямрал зах зээлээс бус улс төрөөс хамааралтай. Улс төрөөс яагаад хамааралтай вэ гэхээр хүн тойрсон асуудалтай холбоотой. Тэгэхээр өнгөрсөн хугацаанд манай төрийн албан ийм бодлогогүй явж иржээ гэж дүгнэж өнөөдрийн хямралыг дүгнэж болно. Өнөөгийн төрийн албаны стандарт хүн хөгжих боломжийг хаасан байдалтай байгаа юм. Үүнийг засах шаардлага үүсээд байгаа юм.  Өнөөдөр хүртэл Монгол улсын хөгжил, бүтцийг тодорхойлдог бодлого алга. Тэгэхээр Төрийн албаны хуулийн шинэчлэл өнөөгийн Монгол улсынхаа бүтэцтэй хэр уялдаж байна вэ? үүнийг асуумаар байна.