2019.01.31
О.Баасанхүү: Зээлийг тэглэнэ гэсэн амлалтаа Ерөнхийлөгч хэзээ биелүүлэх вэ?
Өнөөдрийн /2019.01.31/ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцэх асуудлын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны ажлын тайланг сонслоо. Тайлан мэдээлэлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж байна.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү:
"Өмнөх ерөнхийлөгч нараа бодвол жилдээ багтаад тайлангаа оруулж ирж байгаа нь чухал юм.
-
Улсын Ерөнхий прокуророос эрхийг нь түдгэлзүүлье гэсэн санал хэд хэдэн гишүүний нэр дээр орж ирсэн. Ерөнхийлөгч хориг тавих болов уу гэж бодохоор тэгэхгүй байна. Энэ нь зөвшөөрч байна гэсэн үг мөн үү?
-
Тэтгэвэр, оюутны зээл гэх мэтийг тэглэнэ гэж сонгогдсон. Хэзээ тэглэх юм бэ? Чадах юм уу чадахгүй юм уу? Иргэдтэй уулзах бүрт асуух юм. Арай хийж тэтгэврийн зээлийг 10 хувь болгосон юм шиг байна. Ипотекийн зээлийн хүүг бууруулах уу?
-
Шударга бусын хонгил гэж 2 сар ярьлаа. Энэ үед МУ-ын Ерөнхийлөгчөөс маш нууцын зэрэглэлтэй мэдээлэл өгнө гэж хуулийнбайгууллагынхан 2, 3 өдөр суусан. Энэ мэдээлэл одоо шаардлагагүй болсон уу? эсвэл тухайн үеийн нөхцөл байдал нь нууцын зэрэглэлтэй байсан юм уу? Ил болгож болохоос нь мэдээлэл өгч болох уу?
-
Шагналын асуудлаар иргэдээс их өргөдөл ирж байна. Сугалаад өгч болдог юм уу? 23 настай хүүхэд Алтан гадас авчаад 23 жил ажилласан ахмад Алтан гадас авч чадахгүй байна. Үүнийг яах ёстой юм бэ? Өргөдөлд дарагдаж гүйцлээ."
Түүний асуултанд Монгол Улсын Ерөнхийоөгчийн тмагын газрын дарга З.Энхболд, Үндэсний Аюлгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга А.Гансүх нар хариулт өглөө.