2019.01.31

Ж.Энхбаяр: ЗХЖШ үүрэг гүйцэтгэгчтэй удаж болохгүй

Өнөөдөр /2019.01.31/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн үйл ажиллагааны жилийн тайланг танилцуулж байна. Хуулийн дагуу Ерөнхийлөгч ажлын тайлангаа жил бүр УИХ-д ирүүлэх бөгөөд уг тайланг нэгдсэн хуралдаанаар 1 сарын дотор сонсох ёстой байдаг. Тайлантай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр:

  1. Шашны эрхзүйн асуудал дээр Ерөнхийлөгч ямар байр суурьтай байна вэ?

  2. Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн хувьд Монголын зэвсэгт хүчин олон улсын энхийг дэмжих ажиллагаанд оролцож байгаа нь өндрөөр үнэлэгддэг. Үүргээ ч нэр төртэй биелүүлж байгаа. НҮБ-аас олон санал тавьсан. МУ-ын зэвсэгт хүчнийг өргөтгөн оролцуулах боломж болон 2-р батальоныг бэлтгэн оролцуулах тал дээр ямар бодолтой байна вэ?

  3. ЗХЖШ-ын даргыг ерөнхийлөгчийн зөвлөхөөр томилсон. Одоо ЗХЖШ үүрэг гүйцэтгэгчтэй ажиллаж байна. Байж болохгүй асуудал. Үүнийг хэзээ томилох вэ?

  4. Монгол Улсын мэдээллийн аюулгүй байдал ноцтой байдалд байгаа. Монгол Улсын хариу арга хэмжээ авах хүч чадавхийг бий болгох шаардлага байна. Ямар байр суурьтай байна вэ?

  5. Батлан хамгаалах салбарын эрх зүйн байдлын шинэчлэл хийгдсэн. Энэ хүрээнд Ерөнхийлөгчийн хийх ажил хүлээгдэж байна.

  6. Гадаад харилцааны талаар асуудлууд байна. Эдийн засгийн коридор байгуулах тухай олон жил ярьсан. Үүнд ахиц байна уу? Шанхайн хамтын ажиллгааны байгууллагад шат ахин оролцоно гэж байгаа. Үүнд ямар ахиц байгаа вэ?

  7. Эдийн засгаа сэргээж, аж үйлдвэрийг хөгжүүлсэн, эх оронч Ерөнхийлөгч байна гэж амласан. Аж үйлдвэрийг хөгжүүлэх тал дээр ямар бодлого баримталж байгаа вэ?

 Түүний асуултанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхбод хариуллаа.