Ж.Ганбаатар 2019.04.19 | Vip76.mn

Ж.Ганбаатар: МҮОНТВ хүмүүсийн бүтээлч сэтгэлгээг хааж байна

УИХ-ын өнөөдрийн нэгдсэн чуулган 10 цаг 30 минутанд эхэлж Монголын Үндэсний Олон нийтийн радио, телевиз /МҮОНРТ/-ийн Үндэсний  зөвлөлийн  гишүүдийг томилох асуудлыг хэлэлцэж байна.

Тус зөвлөлийн дөрвөн гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон бол нэг гишүүнийг хуулийн дагуу үүрэгт ажлаас нь чөлөөлж байгаа юм. Тиймээс  зөвлөлийн гишүүдийг чөлөөлж, тэдний оронд томилох гишүүдийг Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газраас нэр дэвшүүлсэн бөгөөд Ерөнхийлөгчийн зүгээс  түүхч Д.Өлзийбаатарыг нэр дэвшүүлсэн бол Засгийн газраас Үндсэн хуулийн цэцийн гишүүн асан Н.Жанцан, УИХ-аас дэвшүүлэх  гурван хүний нэрд  20 гаруй хүн өрсөлдөж  тэднээс Сүхбаатарын Алтанцэцэг,  Ваанжилын Бат-Эрдэнэ, Д.Батсүх нарыг дэвшүүлсэн юм.


УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар: 

Нэр дэвшигчдийг дэмжиж байна. МҮОНТВ-ээр гарч байгаа мэдээллийг харахаар улс төрийн болоод дарга нарыг магтан дуулсан мэдээлэл маш их гардаг. Эсвэл ийм байгууллагыг хаалаа, зогсоолоо гэсэн мэдээлэл их гардаг. Энэ мэдээлэл чинь хүмүүсийн бүтээлч сэтгэлгээг хааж байна. Ерөөсөө л дарга болвол сайн юм байн. ААН эрхэлбэл хааж, боох юм байна гэдэг үзлийг хэт их дэвэргэж байна гэж үзэж байна. Тэгэхээр миний үзэл бодол буруу байна уу? МҮОНТВ-ээр ЖДҮ-ийг дэмжиж байна уу? Нийгмийг хэрхэн бүтээлч байлгах уу? тийм үеийг хэрхэн бий болгох уу? үүнийг ярьдаг болмоор байна. Ингэхгүй ийм дарга огцорлоо, түүний огцруулахын төлөө жагслаа гэдэг мэдээлэл хэрэггүй байна.