• logo
  • search
    user
Санаачлагч
Сүлд
Монгол Улсын Засгийн Газар

Өргөн барьсан

Пүрэвсүрэн

Ажлын хэсэг ахалсан

Н.Энхболд

Батлагдсан огноо

2016.12.01

Олон улсын гэрээний тухай

Шинэчилсэн найруулга
Өргөн барьсан: 2015.10.14

Байр суурь

Д.Тэрбишдагва: Хоёр хуультай байж болохгүй учраас хуучин хуулийг хүчингүй болгохыг дэмжиж байна

Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Олон улсын гэрээний тухай хуулийг хүчингүй болгох тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва асуулт асуулаа. УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва: "1993, 2016 онд баталсан хоёр хуультай болчихлоо. Өнөөдөр 2017 оны нэгдүгээр сарын 6-ны өдөр шүү дээ. Өчигдөр эсвэл өнөөдөр олон улсын гэрээ байгуулбал хоёр хууль барих болж байна. 1993 оны хуулийг хүчингүй болгох тухай оруулж ирж байгаа нь буруу биш. Шинэчилсэн хуулийн 23 дугаар зүйлд "Заасан байгууллага, албан тушаалтан олон улсын гэрээ байгуулах эрх хэмжээний талаарх хууль тогтоомжийг зөрчин гэрээ байгуулсан бол тухайн олон улсын гэрээг дараах байгууллага авч хэлэлцэн хүчингүй болгож болно" гээд Нэгд, Соёрхон баталсан олон улсын гэрээ, Монгол Улсын Их хурал өөрөө болон Үндсэн хуулийн цэц Хоёрт, Монгол Улсын Засгийн газрын байгуулсан буюу баталсан олон улсын гэрээг Монгол Улсын Их хурал гэсэн хоёр заалт байна. Олон улсын гэрээний хоёр хуультай байгаа учраас 1993 оны хуулийг хүчингүй болгох тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг дэмжих хэрэгтэй. Хэлэлцэх явцдаа анхаарах зүйл бий. Эрдэнэт үйлдвэрийн гэрээг УИХ-аар баталсан шүү дээ. Оюу толгойн гэрээг хэд хэдэн Их хурлаар авч хэлэлцэж баталсан. Харин батлагдсан гэрээг зөрчсөн тохиолдол бий. Тийм учраас олон улсын гэрээ хэлэлцээртэй холбоотой асуудлаа цаг алдалгүй нэг мөр шийдэхгүй юм бол дараа дараагийн олон улсын гэрээ ар араасаа орж ирнэ."

2017.01.06

Н.Учрал: Олон улсын гэрээг соёрхон батлах эрх зөвхөн УИХ-д хадгалагдаж байдаг

Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Олон улсын гэрээний тухай хуулийг хүчингүй болгох тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Учрал асуулт асуулаа. Н.Учрал: Олон улсын гэрээг соёрхон батлах эрх зөвхөн УИХ-д хадгалагдаж байдаг. Олон улсын гэрээний тухай шинэчилсэн найруулга батлагдсантай холбогдуулан 1993 оны хуучин хуулийг хүчингүй болгох тухай ярьж байна. 2016 онд уг шинэчилсэн найруулгын төслийг батлахаар санал хураахад миний бие дэмжээгүй. Учир нь гишүүдийн асуусан асуулт хариу өгөөгүй, засч сайжруулах зүйл байна шүү гэсээр байхад авч хэлэлцэлгүй баталсан хуулиуд бий. Өнөөдөр 1993 онд батлагдсан Олон улсын гэрээний тухай хуулийг хүчингүй болгож, шинэчилсэн найруулгын төсөлд өөрчлөлт оруулъя гэхээр өчигдрийн чуулганы хуралдаанаар Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг буцаачихсан шүү дээ. Олон улсын гэрээг соёрхон батлах эрх зөвхөн УИХ-д хадгалагдаж байдаг. Гэтэл Олон улсын гэрээний тухай шинэчилсэн хуульд Засгийн газрын эрх мэдлийг нилээдгүй өндөр түвшинд хүргэсэн байна. Мөн Үндсэн хуулийг зөрчин байж хийсэн хэд хэдэн зохицуулалт орсон байна. Засгийн газрын саналыг үндэслэн УИХ нь олон улсын гэрээг цуцлах, гэрээнээс гарах асуудлыг шийдвэрлэнэ гэж Үндсэн хуульд заасан байдаг. Үндсэн хуулийн цэц хуулийн хүрээнд хууль тогтоомж зөрчиж баталсан гэрээг цуцлах асуудлыг санаачлан хэлэлцэх боломжийг хязгаарласан зохицуулалт оржээ. 1993 онд батлагдсан Олон улсын гэрээний хуульд "Олон улсын гэрээг цуцлах талаар авч хэлэлцэн, хүчингүй болгох субьект нь УИХ өөрөө буюу Үндсэн хуулийн цэц байна" гэж заасан байдаг. Гэтэл шинэчилсэн хуульд үүнийг Засгийн газар өөрийн мэдэлдээ авахаар болсон нь Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтээр уг хууль унах магадлалтай болж байна. Заавал соёрхон батлах шаардлагагүй олон улсын гэрээний жагсаалт гэж бий. Уг жагсаалт нь өөрөө Үндсэн хуулийн тодорхой заалтыг зөрчиж байна. Тиймээс Олон улсын гэрээний тухай шинэчилсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатай. Гэхдээ нилээдгүй ажиллах хэрэгтэй болно. 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахын тулд Хууль тогтоомжийн тухай хуульд заасан 6 төрлийн аргачлалаар ойролцоогоор 6 сар ажиллах хэрэгтэй болно. Ц.Мөнх-Оргил: Өнөөдөр хэлэлцэх эсэхийг шийдчихээд цаашид байнгын хороогоор ярья 2016 онд батлагдсан Олон улсын гэрээний тухай шинэчилсэн хуульд олон улсын гэрээг хүчингүй болгох, цуцлах тухай заалтууд бүгд орсон. Тийм учраас Үндсэн хууль зөрчсөн зүйл байхгүй. Харин дэлгэрүүлж тайлбарлах, илүү тодорхой, оновчтой болгох үүднээс хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаас өөр аргагүй. Ийм байдалд хүрсэн учраас Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороон дээр анхны хэлэлцүүлгийн үеэр уг хуулийн төслийн хүрээнд илүү өргөн хүрээнд асуудлыг ярьж болно. Хэрэв 1993 оны хуучин хуулийг хүчингүй болгохгүй бол хоёр хуультай болчих гээд байна. Шинэчилсэн хууль 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс үйлчилж байна. Тиймээс өнөөдөр уг хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдчихээд цаашид байнгын хорооны хуралдаанаар асуудлыг үргэлжлүүлэн авч хэлэлцье. УИХ-ын гишүүн Н.Энхболд: 1993 оны хуульд олон улсын гэрээний үйлчлэлийг зогсоох, хүчингүй болгох, гэрээг түр зогсоох зэрэг зохицуулалтууд орсон. Олон улсын түвшинд соёрхон баталсан, бусад орны нэгдсэн орсон гэрээг уг хуулиар Монгол Улс тухай гэрээг дангаараа хүчингүй болгох боломжгүй. Зөвхөн өөрийн улсын хувьд олон улсын гэрээнээс гарч, улмаар уг олон улсын гэрээний үйлчлэлийг дуусгавах болгох боломжтой.

2017.01.06

О.Баасанхүү: Арбитрын хуулийг Олон улсын гэрээтэй хамт явуулахгүй бол лоббидчих биз

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар "Олон улсын гэрээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл"-ийг хэлэлцлээ. Уг хуулийн төслийг хэлэлцэж байх үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү үг хэлж, асуулт асуулаа. УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Арбитрын хуулийг Олон улсын гэрээний тухай хуультай хамт хэлэлцэхгүй юм бол лобби орох вий гэсэн хардлага төрж байна. Би өмнөх Засгийн газрын үед байнгын хороон дээр Арбитрын хуулийн ажлын хэсгийг ахалж явсан. Тухайн үед гадны нөхдүүд манай улсын шүүх, арбитраар асуудлаа шийдүүлэх сонирхолгүй байдаг нь ажиглагдсан. Гэтэл одоогийн энэ хууль нь тэдний хүсээд байгаа зүйлийг багтаасан, тэдэнд боломж олгож байна. Бид шүүхээр шийдвэрлэх асуудалд, ялангуяа өмгөөллийн зардалд хэдэн тэрбум төгрөгийн зардал гаргах болсон байна. "Эрдэнэт" үйлдвэр л гэхэд 10 сая ам.доллар зарчихаад байгаа шүү. Тийм учраас энэ хуульд маш сайн анхаарал хандуулмаар байгаа юм. Саяхан Дорнодод хариуцлагагүй нөхдүүдээс болж, 4 хүний амь эрсдээд байгааг та бүгд мэдэж байгаа. Хүний алтан аминд хүрээд байгаа гэм буруутай этгээдэд хариуцлага хүлээлгэх хэрэгтэй шүү дээ. Хариуцлагатай нийгэмд хүний аминд хүрсэн л бол хариуцлага хүлээх ёстой. Гэтэл Дорнодын талыг "там" болгож, 26 жил зам тавиулахгүй дураараа дургисан энэ компаниудыг өмнөх Засгийн үед "Шонхор" фракци лоббидож байсан. Одоо хэний лоббид автчихсан юм бэ? Энэ байдалд Төрийн байгуулалтын байнгын хорооноос ажлын хэсэг байгуулж, хяналт шалгалт хиймээр байна. Аль, аль байнгын хороонд нь миний бие харьяалагддаг учир энэ асуудалд анхаарч байна. Дорнодчуудын аюулгүй байдлын өмнөөс хэн ч дуугарахгүй байгааг тэд хэлж байна. Ард түмнийг ингэж басамжилж болохгүй. Тиймээс энэ асуудалд холбоотой хоёр асуулт асууя. Хэрвээ энэ хууль батлагдвал Олон улсын бусад гэрээнүүдийг эргэж харах боломж бий юу? Олон улсын гэрээний тухай шинэчилсэн найруулгын төсөл батлагдлаа гэхэд хуулийг буцаан хэрэглэх боломж бий юу? Уг хуулийн төсөл, бусад холбогдох хуулиудыг сайжруулаад явж болох байх. Тэгвэл асуудалтай байгаа олон улсын гэрээнүүдийг яах вэ? УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн асуултад Гадаад хэргийн сайд Ц.Мөнх-Оргил ийнхүү хариуллаа.

2016.12.01

Н.Учрал: Боломжгүй бол, шаардлагатай бол гэсэн нэршлийг хуульд оруулмааргүй байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар "Олон улсын гэрээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл"-ийг хэлэлцлээ. Уг хуулийн төслийг хэлэлцэж байх үеэр УИХ-ын гишүүн Н.Учрал хуулийн төсөлд найруулгын шинжтэй хэд хэдэн өөрчлөлт оруулж, анхаарах зүйл байгааг хэлж, холбогдох байнгын хорооны даргаас асуулт асуусан юм. УИХ-ын гишүүн Н.Учрал: "Боломжтой бол баталгаат хуулбар, шаардлагатай бол орчуулгын гэрээний хамт уг олон улсын гэрээг эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлнэ гэж заасан байна. Боломжгүй бол баталгаат хувилбарыг шаардахгүй юм шиг ойлгогдоод байна. Боломжтой гэдэг үгийг нэг мөр авч хаяад эх бичвэрийн хуулбар, баталгаат хуулбарын аль алиныг шаардана гэж зааж өгөх хэрэгтэй. Хуульд боломжтой бол, шаардлагатай бол гэсэн нэршлүүдийг оруулж боломгүй санагдаж байна. 8 дугаар зүйлд Заавал соёрхон батлах тухай гэсэн заалт орсон байна. Соёрхон батлах гэдэг нь яг юу гэсэн үг болохыг нэр томъёоны тайлбар дээрээ дурдаж өгөх нь зүйтэй болов уу. Үндсэн хуулийн 10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан Соёрхон баталсан буюу нэгдэн орсон гэдгийг ялгаж оруулах нь зүйтэй."

2016.12.01

О.Баасанхүү: Чухал, ач холбогдолтой асуудалд маш ерөнхий хандаж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар "Олон улсын гэрээний тухай" хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон уг хуулийн төсөлтэй хамт өргөн барьсан "Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн зарим хэсгийг хүчингүй болгосонд тооцох тухай", "Монгол Улсын Их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" хуулийн төслүүдийн эхний хэлэлцүүлгийг хийлээ. Уг хуулийн төслийг хэлэлцэж байх үеэр байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналаар санал хураасан юм. Олон улсын гэрээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд 3,1,8 гэсэн заалтыг нэмэх тухай санал хураахын өмнө УИХ-ын гишүүн О.Баасанхүү үг хэлсэн. Уг хуулийн төслийн 3,1,8-д "Гарын үсэг зурах гэж энэ хуульд заасны дагуу эрх олгогдсон албан тушаалтан Монгол Улс, Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж, олон улсын гэрээнд гарын үсэг зурах үйлдлийг хэлэх бөгөөд гарын үсгийн эрх зүйн чадамж, үр дагавар нь олон улсын гэрээний эрх зүйн тухай Венийн конвенци, энэ хууль тухайн олон улсын гэрээгээр тодорхойлогдохыг гэж..." гэж заасан байна. УИХ-ын гишүүн О.Баасанхүү: "Нэгд, энэ хуульд заасны дагуу эрх олгогдсон албан тушаалтан Хоёрт, Монгол Улс, Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж, олон улсын гэрээнд гарын үсэг зурах үйлдлийг хэлэх... гэх зэргээр найруулга, утга зүйн хувьд асуудалтай байна. Гарын үсэг зурна гэдэг өндөр хариуцлага, ач холбогдолтой үйлдэл. Энэ заалтыг харахад ерөнхийлсөн байдалтай, ойлгомжгүй байна. Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар олон улсын гэрээ нь хүчин төгөлдөр үйлчилж байвал дотоодын хууль тогтоомжийг биш олон улсын гэрээг л дагадаг. Заавал Венийн конвенци гэж заасан нь ямар учиртай вэ? "Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн 49 хувь нь зарсан уу, зарагдсан уу гэдэгт биш, Олон улсын гэрээний тухай шинэчилсэн найруулгын төсөл батлагдах гэж байгаатай холбогдуулан асууж байна. Олон улсын гэрээг УИХ-аар батламжилсан. Одоо батламжилсан гэрээгээ хүчингүй болгох үйлдэл хийх хэрэгтэй гэж үзэж байна. Энэ хуулийн төсөл батлагдсанаар автоматаар "Эрдэнэт үйлдвэр" ХХК-тай холбоотой олон улсын гэрээг хүчингүй болгох үйлдлийг хийхгүй юм шиг санагдаад байна. Хууль буцаан хэрэглэгдэхгүй нөхцөл байдал үүсээд байна. Үүнтэй адил маш олон улсын гэрээ хүчин төгөлдөр мөрдөгдөх эсэх нь тодорхойгүй байна. Миний ойлгож байгаагаар, олон улсын гэрээ нь Үндсэн хуулиас давуу чанартай байдаг. Бид олон улсын гэрээгээр хүлээсэн үүрэг нь Үндсэн хуультай зөрчилдөж байвал олон улсын гэрээгээ дагаж мөрдөнө гэдэг шүү дээ. Тиймээс 3,1,8 гэсэн энэ ач холбогдолтой заалтыг нэмэхдээ үнэндээ асуудлыг маш ерөнхий оруулсан байна."

2016.11.24

О.Баасанхүү: Хуулийг шинэчлэн баталснаар "Эрдэнэт үйлдвэр"-ийн өнөөгийн нөхцөл байдалд өөрчлөлт орох уу?

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар "Олон улсын гэрээний тухай" хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон уг хуулийн төсөлтэй хамт өргөн барьсан "Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн зарим хэсгийг хүчингүй болгосонд тооцох тухай", "Монгол Улсын Их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" хуулийн төслүүдийн эхний хэлэлцүүлгийг хийлээ. Уг хуулийн төслийг хэлэлцэж байх үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү асуулт асуулаа. УИХ-ын гишүүн О.Баасанхүү: "Олон улсын гэрээний тухай хуулийг шинэчиллээ гэж бодоход хууль буцаан хэрэглэгдэхгүй тухай асуудал гарна. Эрдэнэт үйлдвэрийн олон улсын гэрээ хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Үүнд хууль санаачлагчид ямар байр суурьтай байна вэ? Өөрөөр хэлбэл, Эрдэнэт үйлдвэрийн 49 хувь Монголын талд шилжсэнийг хувьчлал биш худалдаа гээд байдаг. Миний харж байгаагаар, олон улсын гэрээгээр баталгаажуулсан, олон улсын гэрээгээр цуцлах асуудал гэж бодож байна. Тиймээс "Олон улсын гэрээний тухай" шинэчилсэн найруулгын төсөл батлагдсанаар байдал өөрчлөгдөх үү?" УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил "Хуулийн төсөл батлагдсанаар Орос-Монгол Улсын Засгийн газар хооронд байгуулсан "Эрдэнэт үйлдвэр"-тэй холбоотой асуудалд ямар нэгэн байдлаар нөлөөлөхгүй. "Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн асуудал тухайн үед хүчин төгөлдөр мөрдөж байсан Засгийн газар хоорондын олон улсын хэлэлцээрийн дагуу шийдэгдсэн. Энэ гэрээнд аль нэг тал өөрт ногдож байсан хувийг бусдад шилжүүлсэн, бусдад шилжүүлсэн тал нь Засгийн газар биш байсан тохиолдолд хоёр улсын хооронд байгуулсан хэлэлцээр хүчин төгөлдөр бус болно гэсэн заалттай."

2016.11.24