УИХ-ын нэгдсэн чуулганы /2022,05,19/ны өдрийн хуралдаанаар Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ. УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцууллаа.
2022-05-19
УИХ-ын нэгдсэн чуулганы /2022,05,19/ны өдрийн хуралдаанаар Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа. УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: Энэ хуулийн төсөл дээр хамгийн идэвхтэй ажиллаж байгаа гишүүдийн нэг бол би. Хийсэн ажил маань үр дүнгүй болж байгаад харамсаж байна. Өнөөдрийн нөхцөл байдлыг харахаар хугацааг сунгах хэрэгтэй. Яаруу хандаж болохгүй. Өнгөрсөн хугацаанд банкууд буруу тогтолцоогоор явсан. Манай улсын мөнгөний 80 хувь 3 банкан дээр эргэлдэж байна. Ийм зүйл хаана байдгийг би мэдэхгүй. 1,5 жил бол хангалттай хугацаа, их зүйл хийж болно, харамсалтай нь ажил хэрэг болсонгүй. Өнөөдөр дэлхий нийт болон манай улсын хэмжээнд эдийн засаг хаашаа эргэхийг мэдэхгүй байна. Дэлхийн зах зээл дээр хөрөнгийн зах зээл дээр хүчтэй давлагаа үүсч магадгүй, манай улсад хөрөнгийн зах зээл бага учраас мэдэхгүй байна.Иргэддээ хөрөнгийн зах зээлийн мэдлэг түгээх хэрэгтэй. Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.
УИХ-ын нэгдсэн чуулганы /2022,05,19/ны өдрийн хуралдаанаар Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа. УИХ-ын гишүүн Д.Өнөрболор: Энэ хуулийг батлах үед энэ хугацааг хангалттай гэж тавьж өгсөн. Одоо 1 жилээр сунгана гэдэг нь сонгуулийн жилтэй давхцаад энэ реформын асуудал замхрах юм байна. 14 хоногийн өмнө банкууд IPO гаргахад асуудалгүй гэсэн мэдээллийг олон нийтэд өгч байсан. 10 гаруй ихнаядын активыг иргэд олон улсын стандартын дагуу иргэд банкны хувьцаа эзэмших,санхүүгийн ил тод эрүүл харилцааг бий болгох асуудал. Банкны реформыг хийж чадахгүй улс, төрийн өмчит компани реформыг яаж хийх вэ. Ард түмний итгэл буурч байна. Богино хугацаанд активын үнэлгээг ийм ойрхон хийдэггүй гэж мэргэжлийнхэн хэлж байгаа. Өнгөрсөн жил системийн 5 банк 600 тэрбумын ашигтай ажилласан. Энэ реформыг иргэд хүлээж байгаа, мэдлэг, мэдээлэл өндөр байна. Энэ бол хөрөнгө оруулагчдын асуудал. Яагаад ийм ойлгомжгүй асуудал үүсгээд байна вэ. Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны /2022,05,17/-ны өдрийн хуралдаанаар Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа. УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг: Нээлттэй компани болоход хийх ёстой хяналт, үнэлгээний ажил ямар хугацаанд явдаг вэ. Бусад орны жишиг ямар байгаа вэ. Ер нь бол хугацаатай, чанартай энэ үнэлгээг хийх нь зөв. Гэтэл банкууд ашгаа хөөсрүүлж, өндөр үнэлгээтэй үнэлгээ гаргаад, ард түмнийг хохироож магадгүй. Иймд энэ алдааг гаргахгүйн тулд хариуцлагатай ажиллах хэрэгтэй. Түүнчлэн инфляц 14-15 хувьтай гэж байна.Төвбанк бие даасан үйл ажиллагаа явуулах боломж байгаа юу. Ийм боломж байхгүй бол бид хамтарч ажиллая гэсэн санал гаргасан. Ийм цаг үед Засгийн газартай сугадалцаад яваад байх нь зөв үү. Энэ тал дээр ямар бодолтой байна вэ. Түүний асуултад Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хариуллаа.
2022-05-17
УИХ-ын чуулганы /2022.05.12/-ны өдрийн хуралдаанаар Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн С.Ганбаатар: УИХ шийдвэрээ гаргаад өөрсдөө өөрчлөх гэж байна. Энэ бол Засгийн газар, УИХ барьцаалагдсан байна гэсэн үг. Тухайн үед энэ хуулийг ард түмэнд ээлтэй хууль гаргах гэж байна, галтай шийдвэр гэж хүлээж авсан. IPO гаргахад зарим банк бэлэн бус байна уу, нэрийн гаргаж болох уу. Тодорхой хэлээрэй, тодорхой бус байж болохгүй, шалтгаанын хэлээрэй. Энд шалтгаанын хэлсэн байна. Банкнуудын активын үнэлгээг бодитоор гаргах шаардлага байна гэж. УИХ гаргасан шийдвэрийнхээ хугацаанд өөрчлөлт оруулах гэж байгаа нь эргэлзээг төрүүлж байна. Иймд банканд мөнгөө хадгалуулдаг, үйлчлүүлдэг иргэдийн саналыг авсан уу. Түүний асуултад Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хариуллаа.
2022-05-13