Оюутолгойн луйврыг С.Ганбаатар гишүүн, 12 эрдэмтний хамт илрүүлнэ
УИХ-ын гишүүн С.Ганбаатар
2013.02.07
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг

Оюутолгойн луйврыг С.Ганбаатар гишүүн, 12 эрдэмтний хамт илрүүлнэ

Саяхан Оюутолгой компани албан ёсны байр сууриа илэрхийлж,  Оюу Толгой ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлд төслийн анхны хөрөнгө оруулалтын хэмжээ, далд уурхайг бүтээн байгуулах санхүүжилтийн мэдээлэл, ногдол ашгийн тооцоолол зэрэг төслийн чухал сэдвээр нээлттэй харилцаж, улирал бүрийн санхүү, нягтлан бодох бүртгэлийн холбогдох тайлан материалыг Татварын Ерөнхий Газар, Сангийн яаманд хүргүүлж байгаа гэдгээ хэлсэн. Харин өнөөдөр УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Б.Бат-Эрдэнэ, математикч, судлаач Г.Бат-Эрдэнэ нар төрийн ордонд сэтгүүлчдэд хандан мэдээлэл хийлээ. Тэдний зүгээс Оюутолгойн мэдээллийг худлаа хэмээн үгүйсгэж байгаагаа хурлын эхэнд мэдэгдсэн юм.

 зарим гишүүдийн хамт Оюутолгойн ТУЗ-ын хурлын өмнө Монголын талын төлөөлөгчдөд захидал илгээсэн ажээ.

Тус захидалд дөрвөн асуудалд хариулт авахыг хүсчээ. Үүнд:

  1. “Turquoise Hill Resources” компанийн санхүүгийн тайланд Монгол Улсад өгсөн зээлээ өр гэж тэмдэглэсэн байна. Өнөөдрийг хүртэл нэгдүгээр улирал болчихоод байхад энэ өрийг яаж төлөх, ямар учиртай өр байгааг хувь нийлүүлэгчдээс тодруулах

  2. Засгийн газрын бонд, татварын урьдчилгаа төлбөр нийлээд 250 сая ам.доллар нь хүүтэй мөнгө зээлүүлсэн хэлбэр бөгөөд энэ төлбөр нь 2012 оны эцсийн байдлаар хэдэд хүрснийг тодруулах

  3. Эрдэнэс Оюутолгой компанийн хөрөнгө оруулалтын өр 2012 оны гуравдугаар улирлын байдлаар 339 тэрбум төгрөг, өнөөдөр хүүгийн хамт хэд болж байгааг үнэн зөв мэдээлэл авах

  4. “Turquoise Hill Resources” компанийн санхүүгийн тайлангаар 3,3 тэрбум ам.долларын санхүүжилт нь Рио Тинто компаниас авсан олон богино хугацаатай зээлийг тодруулах

Ийнхүү УИХ-ын гишүүн С.Ганбаатар 2009 оноос хойш өнөөдрийг хүртэл нийт 17 захидлыг Оюутолгой компанид хандан бичжээ. Гэтэл ямар ч хариу өгөөгүй өдийг хүрэв.

Үүнээс гадна С.Ганбаатар гишүүн хэлэхдээ: “Оюутолгойн гэрээ байгуулах хүртэл буюу 2009 оныг хүртэл хуучнаар “Айвенхоу майнз”, одоогийн “Туркойз Хилл” 6 тэрбум ам.доллартай л компани байсан. Харин одоо 763 тэрбум ам.доллартай компани болчихсон. Анх хөрөнгийнхөө дөнгөж 7 хувийг өөрөө эзэмшдэг байсан бол одоо 88 хувь болон нэмэгджээ. Яагаад энэ их мөнгийг өөрийнхөө нэр дээр шилжүүлсэн нь луйвар” хэмээсэн юм. Оюутолгойн луйврыг илрүүлэхээр С.Ганбаатар гишүүнтэй хамт сэтгэл шулуудсан 12 эрдэмтэн, судлаачид байгаа ажээ.

ШИНЭ МЭДЭЭ