С.Ганбаатар: Бид Оюутолгойг гуйх хэмжээнд оччихсон
2013.07.05
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг

С.Ганбаатар: Бид Оюутолгойг гуйх хэмжээнд оччихсон

УИХ-ын гишүүн С.Ганбаатартай ярилцлаа.

-Ерөнхийлөгчийн сонгуультай холбогдуулаад хаврын чуулган түр завсарлалаа. Энэ хугацаанд та ямар ажил амжуулав?

-Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр би 20 гаруй хоног Женевт болсон Олон улсын хөдөлмөрийн байгууллагын хуралд Монголын үйлдвэрчний холбоодыг төлөөлж оролцсон. Энэ хурал жил бүр болдог л доо. Хурлын үеэр Оюутолгойтой холбоотой асуудлыг хөндсөн. Мөн ажлын байр болон ядуурлын талаар асуудал тавьсан байгаа. Ер нь нэлээн үр дүнтэй өнгөрүүлсэн гэж бодож байгаа.

-Оюутолгой гэснээс тус компани зэсийн баяжмалаа гаргана гэж зарлаад нэлээн удлаа. Юунаас болоод хойшлоод байгаа юм бол?

-Оюутолгойн асуудалд тулж ажилладгийн хувьд үүнд манай Засгийн газраас нөлөөлсөн, гацаасан зүйл байхгүй гэдгийг хэлье. Хятадад нүүрс худалдаж аваагүйгээс болж манай "Энержи ресурс" компани бүтээгдэхүүнээ гаргаж чадахгүй байгаа шүү дээ. Тиймээс хэн нэгнээс бурууг хайх хэрэггүй болов уу. Яг л үүнтэй адилаар Оюутолгой компани тулга тойрсон асуудлаар хөөцөлдөж, олон улсад буруу мэдээлэл түгээн, Монголыг муухай харагдуулдаг үйлдлээ зогсоох ёстой.

Ний нуугүй хэлэхэд Оюутолгой компани бол дэндүү үрэлгэн, менежментийн баг нь дэндүү утгагүй. Тиймээс л мөнгөний гачаалд орчихоод, хайгаад явж байна шүү дээ.

Ний нуугүй хэлэхэд Оюутолгой компани бол дэндүү үрэлгэн, менежментийн баг нь дэндүү утгагүй. Тиймээс л мөнгөний гачаалд орчихоод, хайгаад явж байна шүү дээ. Уг нь тэд эрүүл, ил тодоор түншлэгч тал болох баялагийн эзэн Монголтойгоо л ярих ёстой юм.

-Оюутолгой компани бүтээг-дэхүүн борлуулсан мөнгөө монголд байршуулахгүй гэснээс болсон юм биш үү?

-Угаасаа бид гэрээ хийхдээ тавиад туучихсан юм. Оюутолгойн гэрээний асуудлаар мэтгэлцэж байхад ард иргэддээ гэрээний талаар хэлж байсан. Монгол Улс дандаа гадаад валютаар дутагдаж байдаг. Дээр нь гадаад валютын нөөц хомс. Бид гадаад бараа бүтээгдэхүүн оруулж ирэхдээ төгрөгөөр биш гадаад валютаар л гүйлгээг нь хийдэг. Тэгэхээр Оюутолгой монголын газар нутаг дээрээс орлогоо олж байгаа бол ядаж Монгол дансанд байршуулаач ээ, гэдэг зүйлийг гэрээнд   тусгаж гэтэл энэ талын зүйл гэрээнд огт байхгүй. Үүнийг л би тааруу гээд байсан юм шүү дээ. Харин зарим нэг улстөрчид одоо л ухаан орсон юм шиг монголын банкинд дансаа байршуул гэдэг асуудлыг ярьж эхэллээ. Гэхдээ тэдний энэ уйлдлийг нааштай үзүүлэлт гэж үзэж байгаа. Магадгүй тэд ичээд дугарахгүй байж болох л байсан.

Бид Оюутолгойг шахаагүй. Ширээнд суугаад илэн далангүй яръя л гэж байна. Энэ мөнгөө манайд байршуулах ёстой. Яагаад гэвэл монголын олон хуульд энэ талаар заасан. Харин гэрээн дээр Оюутолгой компани мөнгөө гадаадын оффшор дансанд байрлуулахаар заачихсан. Гэхдээ үүнийг засч, залруулах боломжтой. Гол буруу нь бидний өөрсдийн маайь гаргасан шийдвэр. Гэхдээ би энд буруутныг хайх гэсэнгүй. Тухайн үедээ ядаж банк, санхүүгийн дансны мэргэжилтнүүдээс зөвлөгөө авахгүй яав гэдгийг л хэлж байгаа юм. Гэрээ батлагдах үед ч үүнийг хэлсэн. Гэхдээ одоо 'Тээр, би хэлээгүй юу" гэдэг өнгөөр яримааргүй байна. Энэ асуудлыг Оюутолгойн талтай монголын тал дээд хэмжээний уулзалт хийж, шийдвэр гаргах хэмжээний түвшинд ярилцах хэрэгтэй.

-Нэгэнт батлагдсан гэрээг одоо засах боломж хэр байдаг юм бол?

-Боломж бий. Тэр нь уулзаж ярилцан, учирлах явдал. Үндсэндээ бид Оюутолгойг гуйх хэмжээнд оччихсон байгаа шүү дээ. Ер нь бол Монгол Улсыг энэ асуудалд юу ч мэдэхгүй гэдгийг мэдсээр байж Оюутолгой маш том луйврын гэрээ байгуулсан. Энэ нь НҮБ-ын хэд хэдэн конвенцыг зөрчсөн үйлдэл. Тиймээс уг асууддыг босгож, олон улсын шүүхэд хандсан. Харин Засгийн газраас гаргасан ажлын хэсэгт салбарын яам, тамгын газрын урдаа барьдаг мэргэжилтнүүд ажиллаж байгаа. Тэд ойрын үед дүгнэлтээ гаргана. Харин миний хувьд шалгаж байгаа зүйлййнхээ талаар яримааргүй байна. Гэхдээ дэндүү ноцтой олон зүйл бий. Миний хувьд мөн усны асуудлыг нэлээн хүчтэй босгож тавина.

-Ирэх лхагва гаригт Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тангаргаа өргөнө. Таны хувьд сая болж өнгөрсөн Ерөнхийлөгчийнсонгуулийн процессыг хэрхэн дүгнэж байна?

-Би бол монголын ард түмний нэг эд эс шүү дээ. Тэгэхээр бусдынхаа гаргасан шийдвэрийг дүгнэж хэлнэ гэдэг надад ахадсан зүйл. Миний зүгээс сонгогчдынхоо өмнөөс хүсэх зүйл бий. Ерөнхийлөгч, УИХ,  Засгийн газраас ажлын байр болон үйлдвэрлэлийг лхүсч байна. Зүгээр л зам тавиад байх биш бодитой эдийн засгийн үйлдвэрлэлййг хүлээж байна. Энэ талаар би нэгдсэн чуулган дээр их л ярих юм. Төмөрлөгийн ганц үйлдвэр бариад өгөөч, нефть боловсруулах үйлдвэрээ босгоё, баяжмалаа боловсруулдаг болъё гэж байнга л хэлдэг. Харин түүнээс олсон ашгаараа зам, хашаагаа барьж болно шүү дээ.

-Саяхан таныг АТГ шалгаж байгаа гэх мэдээлэл цацагдсан. Үйлдвэрчний эвлэлийн автобаазын газрыг барилгын компанид зарсан гэх тантай холбоотой асуудал юу болсон бэ?

-Үүнийг  ямар  нэгэн  улстөржсөн, намчирхсан бүлгүүдээс гаргасан гэж бодохгүй байна. Ер нь аливаа УИХ-ын гишүүн, улс төрийн албан тушаалтан шалгуулж байх тусмаа баярлах ёстой. Газрын асуудлыг шалгаад үнэн мөнийг нь тогтоосон юм билээ. Энэ талаар манай Үйлдвэрчний эвлэлийн холбоонд албан ёсоор АТГ-аас мэдэгдэл ирсэн. Би энэ асуудалд их баярлаж байгаа. Яагаад гэвэл хүн чинь өөрийнхөө ажлын үр дүнг байн байн яриад байвал онгирсон болно.

Би үйлдвэрчний эвлэлийн холбоог удирдаж байх үедээ хамт олонтойгоо нийлж 140 айлыг байртай болгосон. 12 давхар зочид буудлыг Үйлдвэрчний холбоондоо барьж өгсөн.

Ингэхдээ Үйлдвэрчний холбооноос нэг ч төгрөг гаргахгүйгээр эдгээр ажлыг хийсэн. Аж ахуйн аргаар л бүгдийг хийсэн гэсэн үг. 1987 онд манай үйлдвэрчний эвлэлийн 24 хүн байртай болж байсан юм билээ. Түүнээс хойш нэг ч хүн энэ шугамаар байр авч байгаагүй юм. Харин тэр барилга, бүтээн байгуулалтын ажлыг хийхдээ Үйлдвэрчний эвлэлийн автобаазын газрыг ашигласан хэрэг. Яахав баазынхаа гражийг нураахдаа зөвшөөрөл аваагүй гэдэг үндэслэлээр АТГ-т өгсөн гэж хамт олон минь надад хэлсэн. Намайг бол АТГ-аас дуудаж уулзаагүй шүү дээ. Би үйлдвэрчнийхээ хамт олноос сонссон зүйлээ л хэлж байна. Угтаа бол намайг магтан матах биш матан магтчихав уу гэж бодож байна.

-Сүүлийн үед авлига, албан тушаалтай холбоотой хэргүүд нэлээн гарах болж. Энэ нь иргэдийн төрд итгэх итгэлийг сааруулж байгаа бололтой?

-Ийм хардалтгүйгээр түмний төлөө зүтгэнэ гэдэг ойлголт байхгүй л дээ. Дараа харин дахиад ийм гүжир гүтгэлгийн чанартай зүйл гарч ирэхэд иргэд маань хардлага гэж бодож байгаарай.

-Төрийн ордны гадна ХЗХ-дын хохирогчид жагсч харагдсан. Тэдний асуудал юу болсон бэ. Уг нь төр хохирлыг нь даахаар болж, ажлъш хэсэг хүртэл байгуулсан биз дээ?

-Би үргэлж гэрээсээ алхаж ирдэг. Өчигдөр тэдэнтэй уулзсан. Мөн миний зүгээс шалтгаалах бүх зүйлээр дэм-жинэ гэдгээ ч хэлсэн. Даанч надад энэ асуудлыг барьж аваад явах зав зай муу байна. Оюутолгой асуудал дээр ажиллаж байна. Дээр нь Эрүүл мэндийн хууль, Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулиа ахиулж, Дархан-Уул аймгийнхаа сонгогчидтой уулзаж байгаа. Гэхдээ би УИХ-ын гишүүний хувьд бие даагчийн зөвлөлдөө хэлж, холбогдох асуудлыг нь дэмжихээ илэрхийлсэн.

ШИНЭ МЭДЭЭ