“Рио Тинто” ялах уу, монголчууд ялах уу гэдгийг шүүгчид шийднэ
Шүүх хурал энэ сарын 12-нд болно.
2013.09.11
Уул уурхай, Ашигт малтмал

“Рио Тинто” ялах уу, монголчууд ялах уу гэдгийг шүүгчид шийднэ

“Оюутолгой” компанийн ажилтан С.Гантуяа  удирдлагуудынхаа хууль бус үйлдлийг зөвшөөрөлгүй Сүхбаатар дүүргийн шүүхэд өнгөрсөн хавар гомдол гаргаж байсан юм.  Шүүх гомдлыг хэлэлцээд С.Гантуяагийн талд шийдвэр нь гарч, улмаар хоёр ч шатны шүүхэд ялалт байгуулж байв. 

Тэгвэл Монголын урдаа барьдаг Хөдөлмөрийн харилцааны эрдэмтэн Г.Уранцэцэг гэх эмэгтэй “Оюутолгой” компанийг өмгөөлж дахин улсын дээд шүүхэд хандсан байна.

Шүүх хурал энэ сарын 12-нд болох бөгөөд маргааныг Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй шүүгчдийн зөвлөл шийдвэрлэнэ. Хууль зүйн салбар шинэчлэгдэж буй өнөө үед иргэдийн шүүх байгууллага, шүүгчдэд итгэх итгэл нэмэгдсээр байгаа билээ.

Шүүгч Д.Цолмон маргааныг шударгаар шийдвэл  монголчуудыг “Рио Тинто” дээрэлхэж болохгүйг мэдрүүлэх юм.

Хэрэв “Оюутолгой” компанийн ажилтан С.Гантуяагийн “Рио Тинто”-той хийж байгаа маргааныг монголын шүүх шударгаар шийдвэл “Оюутолгой” компанид ажиллаж буй монгол ажилчдыг хүндлэх, хөдөлмөрийн шударга үнэлэмжийг тогтоох жишиг бүрдэх ажээ.

Түүнчлэн шүүгч Д.Цолмон энэхүү маргааныг үнэнч шударгаар шийдвэл  монголчуудыг “Рио Тинто” дээрэлхэж болохгүй гэдгийг мэдрүүлэх юм. Хамгийн гол нь “Рио Тинто”-д Монгол Улсын хууль дүрмийг чанд сахиж ажиллах ёстой гэдгийг ойлгуулах нь хамгийн чухал асуудал болоод буй.

ШИНЭ МЭДЭЭ