С.Гантуяа“РИО ТИНТО”- г яллаа
Оюутолгойн ажилтан С.Гантуяа
2013.09.12
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

С.Гантуяа“РИО ТИНТО”- г яллаа

 “Оюутолгой” компаниас хууль бусаар халагдсан гэж зарга үүсгэсэн С.Гантуяа хоёр ч шатны шүүхэд тус компанийг ялаад байгаа билээ. Харин Оюутолгой компанийн зүгээс С.Гантуягийн эсрэг дээд шатны шүүхэд давж заалдсан юм. Тэгвэл тус шүүх хурал өнөөдөр болж “РИО ТИНТО”-г яллаа.

Монголын шүүх шударгаар шийдэж “Оюутолгой” компанид ажиллаж буй монгол ажилчдыг хүндлэх, хөдөлмөрийн шударга үнэлэмжийг тогтоох жишиг бүрдэхэд том алхам боллоо.

Оюутолгой” компани нь монгол ажилчдыг ялгаварлан гадуурхаж, гадаад ажилчдад илүү цалин өгдөг

С.Гантуяа “Оюутолгой” компани нь монгол ажилчдыг ялгаварлан гадуурхаж, гадаад ажилчдад илүү цалин өгдөг гэж мэдэгдснийхээ төлөө өнгөрсөн хавар ажлаасаа халагдсан  юм.

 “Оюутолгой” компанийн ажилтан С.Гантуяа хэлэхдээ "Би шүүхээр үнэн зөвөө шийдүүлж ажилдаа эргэн орж Оюутолгойн удирдлагад үйлчилдэг Оюутолгойн Үйлдвэрчний эвлэлийг монгол ажилчдын төлөө ажиллуулдаг болгоно. Мөн өнөөдрийг хүртэл миний ажилгүй байсан хугацааны цалин бодогдож байгаа. Би түүнийг өөрийн төрсөн нутгийнхаа хүүхэд багачуудыг сурч хүмүүжихэд нь зориулж цэцэрлэг барих ажилд 100 хувь хандивлана" гэж  хэлсэн  байна.

 Тэрээр маргааш 11:30 –с монгол нюьс мэдээллийн төв дээр мэдээлэл хийнэ.

ШИНЭ МЭДЭЭ