Засгийн газарт шаардлага хүргүүллээ
УИХ-ын гишүүн С.Ганбаатар
2013.09.20
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг

Засгийн газарт шаардлага хүргүүллээ

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Д.Батцогт, С.Ганбаатар, Г.Уянга нар Оюутолгойн асуудалтай холбогдуулан Ерөнхий сайд Н.Алтанхуягт шаардлага хүргүүлж байгаагаа өнөөдөр мэдэгдлээ.

Оюутолгой компанийн Монголын талыг төлөөлсөн ТУЗ-ийн гишүүдээр томилогдоод удаагүй байгаа “Эрдэнэс Оюутолгой” компанийн захирал Да.Ганболд, Уул уурхайн яамны Стратеги төлөвлөлт, бодлогын хэлтсийн дарга Ч.Отгочулуу, “Эрдэнэс МГЛ” компанийн дэд захирал Г.Тэмүүлэн нар маргааш Лондонг зорих юм. Тэд “Рио Тинто” компанитай хэлэлцээ хийж, Оюутолгой компанид үүсээд байгаа нөхцөл байдлын талаар ярилцахын зэрэгцээ Монгол Улсын Засгийн газраас тавьж буй хууль хэрэгжүүлэхтэй холбоотой асуудлыг ч хэлэлцэнэ гэж байгаа. Гэхдээ “Рио Тинто” компанийн хувьд Оюутолгой төслийг хэрэгжүүлэхэд нэмэлт санхүүжилт шаардлагатай байна гэж үзэн, энэ асуудлыг Монголын Засгийн газрыг зөвшөөрч баталгаажуулах хүсэлтийг өмнө тавьсан. Хэрвээ үүнийг хүлээн зөвшөөрвөл Монголын ард түмэн хохирно гэж дээрх гишүүд үзэж байна.

“Рио Тинто” компанийн хувьд Оюутолгой төслийг хэрэгжүүлэхэд нэмэлт санхүүжилт шаардлагатай байна гэж үзэн, энэ асуудлыг Монголын Засгийн газрыг зөвшөөрч баталгаажуулах хүсэлтийг өмнө тавьсан. Хэрвээ үүнийг хүлээн зөвшөөрвөл Монголын ард түмэн хохирно гэж дээрх гишүүд үзэж байна.

Зөвхөн “Рио Тинто” компани урт хугацаат их хэмжээний зээл зуучлан өөртөө баталгааны шимтгэл хэлбэрээр 5.7 тэрбум ам.доллар, дээр нь менежмэнтийн төлбөрт болон роялти хэлбэрээр 1.4 тэрбум ам.долларыг нэмэгдүүлэн авч, зээлийн барьцаанд нь Оюутолгой компанийн биет болон биет бус хөрөнгийг бүхлээр нь тавьж, Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй байгаа. Тиймээс энэ асуудлыг Монгол Улсын Засгийн газар хүлээн зөвшөөрч болохгүй. Хэрэв зөвшөөрсөн байвал холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцох болно гэдгийг энэхүү шаардах бичгээр дамжуулан тэд илэрхийлж байгаа аж. Мөн ойрын хугацаанд УИХ-аар Оюутолгой компанитай холбоотой мэдээллийг сонсох. Ингэхдээ Оюутолгой компанийн Монголын талыг төлөөлж байсан ТУЗ-ийн экс гишүүдээс мэдээллийг сонсох ёстой гэж УИХ-ын гишүүн Г.Уянга хэллээ.

Мөн тэд Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг сайжруулах чиглэлээр Засгийн газар ажиллах ёстой гэдгийг дэмжиж, маш олон гишүүд дэмжиж гарын үсэг зурсан гэлээ. Үүнд Засгийн газрын гишүүд болох Сангийн сайд Ч.Улаан, Шадар сайд Д.Тэрбишдагва, Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ нар багтсан бол УИХ-ын гишүүдээс О.Баасанхүү, Г.Баярсайхан, Б.Болор, Х.Болорчулуун, С.Бямбацогт, Б.Наранхүү, А.Тлейхан, С.Одонтуяа, Л.Цог, Ц.Цолмон, Р.Бурмаа, Ж.Батсуурь, Ж.Батзандан нар багтжээ.

ШИНЭ МЭДЭЭ