Риотинтог АТГ-т өгчээ
Монгол Улсын Их Хурлын Гишүүн С.
2013.10.04
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг

Риотинтог АТГ-т өгчээ

УИХ-ын гишүүн С.Ганбаатар “Рио Тинто” корпориацыг Монголын зарим нэг компанид авлига өгсөн эсэхийг тогтоолгохоор АТГ-т ханджээ.

“Рио Тинто” корпораци энэ хугацаандкомпаниудад мөнгө өгч байжээ

Тэрбээр хүсэлтдээ “Рио тинто”-гоос Оюутолгой төсөлд зарцуулсан хөрөнгө мөнгөний тайлан задаргаанд судалгаа хийж үзэхэд Монголын баялгийг ашиглан олж буй орлогын нэгээхэн хэсгийг төсөлд шууд хамааралгүй, компанийн үндсэн үйл ажиллагааны чиглэлээр ажилладаг төрийн болоод төрийн бус олон нийтийн байгууллага түүний удирдах албан тушаалтнууд, компани, хувь хүмүүст их хэмжээний мөнгө зарцуулж, санхүүжүүлж байгаа үйлдлийг авлигын шинжтэй, ашиг сонирхлын зөрчил үүсгэж байна гэж үзэж байна” хэмээжээ.

“Рио Тинто” корпораци энэ хугацаанд “Монголын урлагийн зөвлөл”-д 17,274.000.000, Хил хамгаалах ерөнхий газарт 129.207.904, “Монголын уламжлалт урлах ухаан”-д 107.742.918, “21ВКО 2” компанид 1.4 тэрбум төгрөг, “Их Ус Туул”-д 600.000 ам.доллар өгсөн аж.

ШИНЭ МЭДЭЭ