Ажлын хэсгийн эрдэмтэн судлаачдын хоёрдох уулзалт боллоо
2013.10.08

Эрдэс баялгийн хуулийг салбарынхан, байгаль хамгаалагчид зөвшилцөж гаргах ёстой

Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого болон алтны ил тод байдлын хуулиудыг хэлэлцэх ажлын хэсгийн эрдэмтэн судлаачдын хоёрдох уулзалт боллоо.

МУ-ын эдийн засгийн гол тулгуур нь уул уурхай гэж үзэж байгаа бол геологи, уул уурхай тасралтгүй ажиллаж байх ёстой. Эндээс зөвхөн ашигт малтмал гэдгийг сугалж авмааргүй байна гэдгийг зарим эрдэмтэд хэлж байлаа. Урт нэртэй хууль нөхөн сэргээлтийг тусгасан байдаг ч экологийн хор хохирлын талаар дурьдаагүй байдаг нь учир дутагдалтай.

Энэ нь ялангуяа цөлжилт ихтэй говийн аймгуудад хийгдэж буй уул уурхайн нөхөн сэргээлт хэцүү байгаагаас анхааруулж байлаа. Төрөөс эрдэс баялгийн талаар баримтлах бодлогод тодорхой нэр томьёо, обьект заахаас гадна бүс нутагт авч хэлэлцэх ёстой. Бизнес эрхлэгчдэд төр эрхийг нь өгчихөөд дараа нь булаагаад авдаг дэлхийд байхгүй жишиг юм.

Монгол улс дэлхийд өрсөлдөх чадвартай хариуцлагатай уул уурхайтай байх ёстой. Үүнээс гадна иргэд орон нутагт хайгуул хийлгэдэггүй гэдэг асуудал яригддаг нь нөөц ашигласны төлбөрийг орон нутагт өгөхөө больсонтой холбоотой. Эрдэс баялгийн хуулийг салбарынхан, байгаль хамгаалагчид харилцан зөвшилцөж байж гаргах ёстой.

ШИНЭ МЭДЭЭ