Бие даагчид хүүхдийн мөнгө танахыг эсэргүүцэв
Бие даагч гишүүд
2014.12.22
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Бие даагчид хүүхдийн мөнгө танахыг эсэргүүцэв

Өнгөрөгч Баасан гарагт УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан дээр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг мэдээлэл  хийхдээ хүүхдэд сар бүр олгож буй 20 мянган төгрөгийг танах талаар мэдэгдсэн.

Харин бие даагч гишүүд  үүнийг эсэргүүцэж байгаа аж. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Ерөнхий сайдын мэдээллийг харахад хумьж, танах юм яриад эхэллээ. Уг нь МАН-тай хамтраад улс орноо хөгжүүлнэ гэсэн. Гэтэл яамдын тоогоо нэмээд, дэд сайд нараа нэмээд явчих мөртлөө ард түмний халаас руу орох боллоо. Одоо бүр хүүхдийн мөнгөнөөс эхлээд эхчүүдийн мөнгийг хүртэл танах гэж байна. Үүнийг бид дэмжихгүй” хэмээн байр сууриа илэрхийлжээ. 

ШИНЭ МЭДЭЭ