Хоёр нам хоорондоо нууц хүрээнд яриад байна
УИХ-ын гишүүн С.Ганбаатар
2013.11.08
Уул уурхай, Ашигт малтмал

Хоёр нам хоорондоо нууц хүрээнд яриад байна

Оюутолгойн нөөц ашигласны төлбөр болох 445 тэрбум төгрөгийг энэ оны төсөвт тодотгол хийхдээ хасч тооцсон. Ирэх оны төсөвт ч мөн тусгагдаагүй байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор бие даагчдын зөвлөл Засгийн газарт шаардлага хүргүүлсэн юм. Ингээд бие даагч гишүүдийн байр суурийг сонирхлоо.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар:

-УИХ дээр Оюутолгойтой холбоотой асуудлыг яагаад ярихгүй орхигдуулаад байна. Монгол Улс, төрийг энэ нь хуурч байгаа явдал. Оюутолгойд зориулж Алтны хууль нэрийдлээр 2.5 хувиар роялтийг бууруулж байгаа.

Алтны хууль нэрийдлээр 2.5 хувиар роялтийг бууруулж байгаа.

Ингэснээрээ Оюутолгой Монголбанкинд алтаа тушаах юм гэнэ. Гэрээнд тэртэй тэргүй Оюутолгой Монголбанкинд алтаа тушаах нь тааллаараа гээд заачихсан байгаа. Энэ утгагүй заалтаа өөрчлөөгүй байж ингэж болохгүй.

Яагаад ийм аймшигтай гэрээ хийчихээд бадар бариад байна. МАН-ынхан энэ асуудал дээр яагаад арчаагүй, биеэ үнэлэгч шиг дуугүй байна вэ. АН-ынхан яагаад манантуулаад байна вэ.

Энэ асуудлыг маш нууц хүрээнд хоёр том намынхан хоорондоо яриад байна уу даа гэсэн хардлага байна. Үүний цаана ард түмний ашиг байгаа шүү.

ШИНЭ МЭДЭЭ