УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр
2013.11.22
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг

Бодлого батлагдсанаар салбарын гадаад хөрөнгө оруулалтад эерэгээр нөлөөлнө

УИХ-ын чуулганы өчигдрийн /2013.11.21/ үдээс хойшхи хуралдаанаар “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр:

-Монгол улсад хөрөнгө оруулалтыг татаж буй ганц салбар бол уул уурхайн салбар. Уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт энэ бодлого гарснаар гадаад талд нэлээн эерэг мэдээлэл өгөх байх гэж бодож байна. Ашигт малтмалын тухай хуулийн асуудлыг яаж томъёолсон бэ. Нэгдсэн бодлогыг хэрхэн гаргасан бэ?

Эсвэл Монгол Улсын Ерөнхийлөгчийг өргөн барина гэсэн хүлээлттэй байна уу? Мөн энд нэг ноцтой заалт орж ирсэн байна. Хойч үеийн эрх ашигт нийцүүлэн ашигт малтмалын зарим төрөл ордыг нөөцлөн хадгална гэсэн санаа гарч байна. Хойч үедээ зарим орд газрыг өвлүүлнэ гэдгийг тодруулахгүй юу?

Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн  С.Одонтуяа:

С.Одонтуяа: МУ-ын нутаг дэвсгэрийн 17 хувь нь тусгай хамгаалалтын, ашигт малтмалын хамгаалалтын 16 хувь, мөн 30 хувь нь урт нэртэй хуулийн хүрээнд хамгаалагдаж байгаа.

-Энэ бодлогын баримт бичгийг боловсруулахдаа иргэний байгууллагын саналыг авсан. Бодлогын баримт бичгийн зарим хэсэгт гадаадын үг хэллэг, зарим зүйлийг хэтэрхий дэлгэрэнгүй оруулсан байна гэсэн заалтуудыг хасах санал ажлын хэсэг, байнгын хороон дээр гарсан учир өөрчилсөн байгаа.

Үндэсний аюулгүй байдал, байгаль орчин, хойч үеийн эрх ашигт нийцүүлэн зарим ашигт малтмалыг нөөцөлнө гэсэн заалтыг оруулахаар болсон.Монгол Улсын нутаг дэвсгэрийн 17 хувь нь тусгай хамгаалалтын, ашигт малтмалын хамгаалалтын 16 хувь, мөн 30 хувь нь урт нэртэй хуулийн хүрээнд хамгаалагдаж байгаа.  Тиймээс нийт нутаг дэвсгэрийн 30 хувь нь л үлдэж байгаа. Харин дээрх заалтыг сүүлд оруулсан.

Д.Ганхуяг: Ирэх 20 жилийн хугацаанд монголын ашигт малтмал ямар бодлоготой явах вэ гэдэг чиглэл гарч байгаа.

Уул, уурхайн сайд Д.Ганхуяг:

-Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийг  элс хайрганы тухай хуульд гээд өөрчилж болно. Ирэх 20 жилийн хугацаанд монголын ашигт малтмал ямар бодлоготой явах вэ гэдэг чиглэл гарч байгаа. Төр, хувийн хэвшлийн, гадаад дотоодын гэж ангилахгүй.

Судалгаанд суурилна, хэлэлцүүлэг явуулна. Засгийн газрын бодлоготой зөрчилдсөн зүйл байхгүй. Нөөцийн тухайд УИХ дахь намын бүлгүүдээс орж ирсэн юм. Төмрийн тухайд гамтай, хямгатай, алсын хараатай шийдэх хэрэгтэй. Төмрийг маш ихээр гаргаж байна. Тийм учраас тогтоолд оруулах нь зүйтэй гэж шийдсэн.

ШИНЭ МЭДЭЭ