Х.Болорчулуун: Миний охин ИНЕГ биш, “Дорнод гурил”-даа ажиллаж байгаа
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун
2014.11.12
Улстөр

Х.Болорчулуун: Миний охин ИНЕГ биш, “Дорнод гурил”-даа ажиллаж байгаа

УИХ дахь бие даагчдын зөвлөл долоо хоног бүрийн эхэнд тодорхой асуудлаар байр сууриа илэрхийлж, мэдээлэл хийдэг улалжлалтай. Оюутолгойн шударга бус гэрээг анхнаас нь эсэргүүцэж, нийгэмд өөрсдийн дуу хоолойгоо хүргэсээр ирсэн бие даагчдын зөвлөлийн хоёр гишүүн өчигдөр ИНЕГ-т үүсээд байгаа хууль бус үйлдлүүдийг баримт нотолгоотой дэлгэн тавьж, зарим хүмүүсийг хууль хүчний байгууллагаар шалгуулна гэдгээ мэдэгдсэн юм. Энэ үеэр УИХ дахь бие даагчдын зөвлөлийн Х.Болорчулуунаас дараах тайлбарыг авсан юм.

-Танай охиныг нэр заан ИНЕГ-т хариуцлагатай алба хашиж байгаа гэсэн нь ямар үндэслэл дээр тул­гуур­ласан юм бол. Уг нь их л үнэмшилтэй ярьцгааж байсан л даа?

-Энэ этгээдүүд миний охины нэрийг гүжир гүт­гэлэгтээ хамруулахдаа зөв нэрлэж байна лээ. Тэгж нэрийг нь зөв хэлээд улаан цайм гүтгэж чадаж байна гэдэг нь эдгээр этгээдүүд хүн гүтгэж гүжирдэхдээ гарш­сан гэдгийг нь харуулж байгаа юм.

Энэ Т.Батжаргал гэдэг этгээдийн удирдсан бүлэг зөвхөн 2011-2012 онд 1.6 сая ам. доллар АНУ, Канад руу сургалтын төлбөр нэрээр шилжүүлсэн байна лээ. Би тэдгээр баримтыг бүгдийг нь цуглуулсан.

Гэтэл тэр мөнгөний дутагдсан зөрүү нь 850 мянган ам.доллар болсон юм билээ. Үүнийг яаж мэдсэн гэвэл ИНЕГ-ын шинэ удирдлагууд хүмүүс томилж АНУ, Канадын сургуулиуд дээр очин баримтын шалгалт хийснээр энэ хулгай, луйвар илэрсэн юм билээ.

Сургалтын төлбөр нэрээр гуйвуулсан мөнгөнөөс тал нь сох дутсан энэ том хулгай, луйвар Т.Батжаргал гэгч энэ нөхөртэй салшгүй хол­боотой.

ИНЕГ-т олон жил бугшиж үүрлэсэн энэ нөхдүүд УИХ-ын нэр бүхий гишүүд, том дарга нартай хуйвалдаж олон жил хулгай луйвраар амьдарсаар ирсэн. Засаг солигдох үеэр нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй, Ц.Нямдорж, Су.Батболд нар очиж хэвлэлийн хурал хийлгэн, нэг ёсондоо “Та нар тайван бай, бид хамгаална” гэж хэлсэн байлгүй. Би тэгж л ойлгож байгаа.

Гэтэл охин маань одоо ч гэсэн “Дорнод гурил” компанидаа ажиллаж байгаа.

Миний охин Б.Хэрлэнг ИНЕГ-т ажиллаж байгаа гэж ор үндэсгүй гүтгэсэн. Гэтэл охин маань одоо ч гэсэн “Дорнод гурил” компанидаа ажиллаж байгаа. Нэрийг нь зөв бичиж гүтгэсэн ч гэлээ ИНЕГ-т Б.Хэрмэн гэдэг эмэгтэй ажилладаг юм билээ. Ингэж хүнийг утга учиргүй гүтгэж, хавь ойрын хүмүүстэй нь гүтгэж болохгүй.
Тиймээс УИХ дахь бие даагч гишүүдийн зү­гээс энэ гүтгэлэг хийсэн хүмүүсийг хууль хяналтын байгууллагад өгч шалгуулна.

Нөгөө талаар энэ Т.Батжаргал гэгч маш их мөнгө завшиж, хулгайлсан хэргээр шалгуулж байгаа хэрнээ сул чөлөөтэй, элдэв асуудал үүсгээд яваад байгааг хууль хяналтын байгууллагууд анхааралдаа авах цаг болсон. Бидний хамаатан, үр хүүхдээс ИНЕГ-т нэг ч хүн байхгүй.

-Жилийн сургалтын төлбөр нь 300 гаруй мянган ам.доллар болсон тухай дөнгөж яса та ярьлаа. Үнэхээр тийм өндөр төлбөртэй сургууль байдаг хэрэг үү?

Энэ бол үнэхээр маш сайн шалгаж тогтоох ёстой ноцтой баримт мөн. ИНЕГ-ын Санхүүгийн хэлтсийн дарга Г.Наранцэцэг гэгч нь өөрийнхөө Х.Энхжин гэдэг хүүхдийг жилийн 320 мянган ам. доллараар Канадын Сенека гэдэг коллежэд сургаж байгаа. Ийм юм гэж байж болох уу. Энэ бол жирийн иргэд байтугай УИХ-ын гишүүд бид ч толгой хүрч ойлгохын аргагүй маш ноцтой хэрэг болоод байна.

Бид энэ ноцтой, Эрүү­гийн гэмт хэргийн шинж ча­­нартай үйлдлүүдийг хууль хяналтын байгууллагуудаар шалгуулж, үнэн мөнийг эцэслэн тогтоохын төлөө ажиллах болно.

ШИНЭ МЭДЭЭ