2014.11.12
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг

Манай улс ирэх онд уул уурхайгаас гол орлогоо олно

МҮОНРТ-ийн “Парламентын хэлэлцүүлэг” нэвтрүүлэгт улсын төсөв болон татварын тогтолцооны талаар ярилцлаа. Нэвтрүүлэгт  УИХ-ын гишүүд болон салбарын мэргэжилтэнгүүд оролцож  байр сууриа илэрхийлсэн  юм.

-Орлого төлөвлөлтийн чиглэлд ямар бодлого баримтлах вэ. Аль чиглэлээр төсвийн орлогын эх үүсвэрийг бий болгох боломж байна вэ ?

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун “УИХ-аар төсвийн хууль батлагдаж байна. 2015 онд төсвийн зарлага 7,6 их наяд, орлого 7,1 их наяд байгаа. Төсвийн нийт алдагдал 400 гаруй тэрбум байна. Ирэх жил шинээр барих барилга байхгүй. Энэ их шүүмжлэл дагуулж байна. Дуусаагүй 400 гаруй барилга бий.

Эдгээр барилгыг дуусгах гэж ажиллаж байгаа. Манай экспортын гол орлогын 70-80 хувийг уул уурхай эзэлж байна гэж үздэг. Зэсийн үнэ ханш ч гайгүй байгаа. Уул уурхайгаас гол орлогоо олно. 2015 оны татварын цоорхой үүсэх байдал нь 30 тэрбум орчим.

Монгол улс жил бүр төсөв батлахдаа алдагдалтай хасах төсвийг баталж байдаг. 2015 онд урсгал зардал 900 орчим төгрөгөөр нэмэгдэнэ. Үүний 500 нь цалингаар нэмэгдэж байгаа гэсэн тооцоо байна.

Байгаа юмаа үнэд хүргэж аль болох ашигтай болгох дээр анхаарах хэрэгтэй. Энэ байдлаараа бол монгол улсын эдийн засаг амжилтанд хүрэхгүй гэж бодож байна. Ашигт малтмал дээр нэг цонхны бодлого баримтлах ёстой” гэж нэвтрүүлгийн үеэр хэллээ.

       Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү 

ШИНЭ МЭДЭЭ