УИХ-ын гишүүд
2014.11.28
Эдийн засаг, Худалдаа

Доллараас өөр валютаар гадаад худалдаагаа хийх эсэх талаар зөвлөлдөж байна

Хоёр  хөршийн үндэсний мөнгөн тэмдэгтээр гадаад худалдаагаа хийх нь долларын ханшийг тогтворжуулах эерэг нөлөө үзүүлэх боломжтой аж.

Энэ талаар УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун “ Өмнө нь ингэж рубелиэр хийх талаар яригдаж байгаагүй. Газрын тосны бүтээгдэхүүн худалдан авахтай холбоотойгоор энэ талаар яригдаж байна. Манайх валютын ихээхэн хэсгийг газрын тосонд зарцуулдаг.

УИХ-ын гишүүн Л.Болд” Мэдээж Монгол улс доллараас татгалзана гэж байхгүй. Доллар үндсэн баялгийг бүрдүүлэгч валют байх ёстой. Үүний зэрэгцээ харин Оросоос авч буй шатахуун, тосон материалдаа энэ талаар анхаарч болох юм.

Хэрэв хойд хөрштэй своп хэлэлцээр хийж, Өмнөд хөрштэй хийсэн своп хэлэлцээр үр ашгаа өгвөл ам.долларын ноёрхол, төгрөгтэй харьцах ханш буурахгүй байсан ч тогтвортой байх боломж харагдаж байгаа аж. 

                  Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү 

ШИНЭ МЭДЭЭ