"Бид оршихын тулд бус хөгжихийн тулд амьдармаар"
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, Аймгийн засаг дарга С.Ганбат нарын ивээл дор зохион байгуулж байна.
2014.12.03
Орон нутгийн хөгжил

"Бид оршихын тулд бус хөгжихийн тулд амьдармаар"

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх, нийгмийн хамгааллыг сайжруулах, тэдний нийгэмд эзлэх байр суурийг дээшлүүлэх, ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор “Бид оршихын тулд бус хөгжихийн төлөө амьдармаар байна” аймгийн чуулганыг УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, Аймгийн засаг дарга С.Ганбат нарын ивээл дор зохион байгуулж байна.

Чуулганд Дорнод аймгийн 13 сум болон аймгийн төвийн 10 багийн 250 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэдний төлөө үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагууд оролцож байгаа юм. Мөн ХАХНХЯ, ЭМЯ, Хөдөлмөрийн яамны албаны хүмүүс ч ирж оролцож байна.

Хамгийн сүүлийн судалгаагаар Дорнод аймагт 4325 хөгжлийн бэрхшээлтэй иргэн амьдардаг бөгөөд 2897 нь хөдөлмөрийн насных аж. Гэвч тэдний 30 хүрэхгүй хувь нь л ямар нэгэн байдлаар ажил эрхэлж буй юм. 25 ба түүнээс дээш ажилтантай байгууллага, аж ахуйн нэгжүүдийн нийт ажиллагсадын 4 хүртэлх хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн байх тухай Хөдөлмөрийн хуулинд заасан байдаг.

Энэ хууль бодит амьдрал дээр хэрэгжихгүй байгаа бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажил эрхлэлтийг нэмэгдүүлэхийн тулд төрийн болон хувийн хэвшлийнхэн идэвхи санаачилгатай ажиллахыг чуулганд оролцогсод онцолж байлаа.

ШИНЭ МЭДЭЭ