Бие даагч гишүүд: Намууд нэг хөнжилдөө орж, бялуу хувааж байна
Ч.Сайханбилэгийн өргөн барьсан Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний асуудлыг хэлэлцэж байна.
2014.12.04
Улстөр

Бие даагч гишүүд: Намууд нэг хөнжилдөө орж, бялуу хувааж байна

УИХ-ын нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн өргөн барьсан Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний асуудлыг хэлэлцэж байна. 

"УИХ Сөрөг хүчингүй боллоо. Бид сөрөг хүчин болж ажиллана" хэмээн мэдэгдэж байгаа Бие даагч бүлгийн гишүүд "намууд нэг хөнжилдөө орж, бялуу хувааж байна" хэмээн байр сууриа илэрхийлсэн юм.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нарын асуусан асуулт болон Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн хариултын хамт хүргэж байна. 

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Би итгэж чадахгүй сууна 

“Сүүлийн үед арай л цадигаа алдаж байна. Ичих булчирхайгаа бид 2008 онд хаясан юм шиг байгаа юм. Телевизээр “Би энэ яам аа авч үлдмээр байна. Энэ яамыг тэрэнд өгнө” гээд улаан цагаан ярилцлага өгөөд зогсох юм. Бялуу хувааж байгаа биш дээ ямар. УИХ төрийнхөө нэр төрийн боддог болмоор байна. Би итгэж чадахгүй сууна л даа. Засгийн газрын бүтцийг хэмнэлтийн горимд оруулна гэж баруун зүүгүй хашгирсан шүү дээ. Энэ цуурай нь ч тасраагүй байхад өнөөдөр бүтэц нэмээд ороод ирж байна. Үүнийг би бялуу хувааж байна гэж ойлгож болох уу Ерөнхий сайд аа.  Дээр нь Ерөнхий сайд өөрийг нь тоохгүй байсан нөхөртэйгөө гэрлэхээр гэрлэлт хэр удаан үргэлжилнэ гэж бодож байна. Юунд найдна вэ.  Улс орнууд компанийг жижиг бүтцээр ажиллуулдаг. Нэг компаниас болж улс сүйрч болохгүй. Таны хувийн хэвшилдээ хэт найдсан бодлого хэвээрээ юу. Та яг ямар зарчим барьж ажиллах юм. Энэ өргөн барьсан бүтцээс болоод “Эрдэнэт” үйлдвэрийг булаацалдаад эхэллээ, Аж үйлдвэрийн яам нь авна, Уул уурхайн яам нь авна гээд. Хэнд нь харьяалуулах юм бэ” гэсэн асуулт тавилаа.

Х.Болорчулуун: Намууд нэг хөнжилдөө ороод бялуу хувиарлалт явагдаад байна уу?

Н.Алтанхуягийн Засгийн газар бүтэц ээ багасгах гэж байгаад “өнхрөөд” өгсөн. Үүний дараагийн засгийн газар данхар бүтцээсээ татгалзана гэж бодож байсан ч тэгсэнгүй. Н.Алтанхуягийн Засгийн газар өмнөх данхар бүтэц үүргээ гүйцэтгэсэн, одоо цомхтгох хэрэгтэй гэж байсан. Тухайлбал, Зам тээврийн яам гэхэд 2 хон жилийн дотор 2000 гаруй км замыг тавьсан. Ингэж үүргээ гүйцэтгэсэн учраас Барилга хот байгуулалтын яамтай нэгтгэж байна гэж байсан. Мөн эдийн засаг хямралтай байна. Хэмнэлтийг дээрээс нь доош нь хийнэ гэж байсан. Тэгэхээр энэхэн хэд хоногт эдийн засаг сайжирчихав уу? Эсвэл хэдэн намууд нэг хөнжилдөө ороод бялуу хувиарлалт явагдаад байна уу?

ШИНЭ МЭДЭЭ