УИХ дахь бие даагч гишүүн С.Ганбаатар
2014.12.12
Улстөр
С.Ганбаатар далдыг хардаг
УИХ дахь бие даагч гишүүн С.Ганбаатарыг журмын нөхөд нь “далдыг хардаг” хэмээн хошигнох болжээ.
Түүнийг нь үнэний ортой гэж явуулах нэгэн ч бас байна. Эрхэм гишүүн Дархан-Уул аймагт нэр дэвшиж сонгогдохоосоо өмнө Монголд Фэнгшүй холбоо байгуулж, бизнес болтол хөгжүүлсэн. Дараа нь МҮЭ-ийн туг болж гялалзсан. Ард түмний өмнөөс төр, засагтай заргалдсан он жилүүдэд тэрээр үнэхээр энэ цагийн Ард Аюуш байж чадсан. Одоо “Далдыг хардаг” гэгдээд байна. Учир нь тэрээр “Шийдлийн” Засгийн газар байгуулагдахаас өмнө тэрээр МАН ичихгүйгээр МАНАН-дана гэдэгт би бараг л итгэлтэй болчихоод байна хэмээн хэвлэлд ярилцлага өгсөн юм байна. Түүний урьдчилж хэлсэн нь биеллээ олсон билээ.