Хэн юу хэлэв
УИХ-ын гишүүд
2014.12.23
Улстөр

Хэн юу хэлэв

Өнгөрсөн баасан гарагийн УИХ-ын Чуулганы нэгдсэн хуралдаан дээр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг улс орны өмнө тулгамдаж байгаа эдийн засаг, санхvvгийн хvндрэл бэрхшээл, тэдгээрийг хэрхэн шийдвэрлэх арга замуудын талаар дэлгэрэнгvй мэдээлэл хийсэн билээ.

Тэрхvv мэдээлэл олон хvнийг санаагvйг сануулж, зарим нэгийнх нь толгой руу гэнэтхэн таягдаад авах шиг л гэнэтийн гайхширалд оруулсан ч Монголын нийгэм vнэн бодит байдалтайгаа эвлэрэх цаг болсныг хатуухан ойлгуулсан явдал болов.

Өчигдөр хуваарь ёсоор УИХ дахь нам, эвслийн бvлгvvд хуралдсан ч ойрдоо бас л хурган дарга нарын томилгооноос vvдэн vvсчихээд байгаа vл ойлголцлын улмаас мэдээллvvдээ хийгээгvй. “Их тулааны өмнөх нам гvм” гэгчээр дэлгэрэнгvй яриа өгөх зоригтон олдсонгvй. Харин зарим нэгэн сайд, эрхэм гишvvдийн vvсээд байгаа нөхцөл байдлын талаарх тайлбарыг хvргэж байна.

УИХ-ын гишvvн Х.Болорчулуун

-Таны хувьд зарим яамдын Төрийн нарийн бичгийн даргын шалгаруулалтад нэлээн сэтгэл дундуур яваа юм аа даа?

 Төрийн алба, намын албыг ялгаж, салгах цаг болсон. Гэтэл яамдын Төрийн нарийн бичгийн дарга нарын сонгон шалгаруулалт vнэхээр цадигаа алдаж байна.Одоо шулуухан “манай нам тэдэн Төрийн бичгийн дарга авна, танайх тэдийг ав” хэмээн маргалдаж, төрийн албыг хөсөрдvvлж эхэллээ. Яамдын Төрийн нарийн бичгийн дарга гэдэг бол төрийн бvх албыг хариуцаж, хашиж байдаг Монгол төрийн жинхэнэ туршлагатай, тулхтай албан хаагч байх учиртай.

Төрийн тулхтай хар хvн байх учиртай энэ албыг улстөржvvлж, намаар далайлган дэндvv ил цагаан наймаалцал хийж, сvvлдээ тохиролцож чадахгvй хоёр тийшээ хараад суучихаж байна.

Тvvнчлэн Төрийн албаны зөвлөл ялсан намын тодорхой хэмжээний нөлөөнд орчихдог байдлыг бид өнөөдөр харж байна. Нөгөөтэйгvvр МАН-д хэлэлгvйгээр эрх баригч АН-ынхан дэд сайдынхаа тоог хоёроор нэмчихсэн. Иймэрхvv луйвар, будлианаас болоод л төрийн ажил хэвийн хэмжээнд vргэлжилж чадахгvй байна.

 УИХ-ын гишvvн С.Ганбаатар

-Төрийн албанд vvсээд байгаа гацаа, будлианы талаар хэлсэн vгнээсээ болж та нэг жаахан бухимдалтай л яваад байна уу?

 -Би бvх зvйлийг баримт нотолгоон дээр vндэслэн мэдэгдсэн. Төрийн нарийн бичгийн даргын асуудлаар vvсчихээд байгаа будлиан Эрдэнэбvрэнгийн асуудлаас эхэлсэн. Эрдэнэбvрэн гэдэг залууг илvv тавьчихлаа, дутуу тавьчихлаа гээд л маргаад эхэлсэн шvv дээ. Энэ хоёр намд vнэхээр ичих нvvр алга.

Миний хувьд АН-ыг дэндvv дvvрчихсэн, туйлын хариуцлагагvй улстөрийн хvчин гэдгийг сайн мэднэ. Багтаж шингэх аргагvй болчихсон фракциудынх нь зодоон, өвөр тvрий за бvр хамаа замбараагаа алдчихсан шvv дээ.

Харин МАН-ын залуучууд арай ч дээ. Бямбацогтоор ахлуулсан тэр нэг хэдэн залуу бол vнэндээ дуусчихсан улс байна. Анх би тэдний УИХ-ын чуулган дээр ярьдаг юмыг сонсоод гайгvй юм хийх юм болов уу гэж горьддог байсан юм. Тэгвэл өнөөдөр МАН-ын тэр хэдэн залуу ямар арчаагvй, ямар бусармаг этгээдvvд вэ гэдгийг бvх баримттай нь ярьж байна.

Намайг гvтгэлээ, нэр төрд халдлаа гээд шvvхэд өгөөсэй. Vнэндээ нэг нь ч тэгж чадахгvй. Яагаад гэвэл би ганц худлаа гvтгэлэг амнаасаа унагаагvй. Бие даагч бид гурав ард иргэддээ vнэнийг өгvvлэхгvй бол иргэд маань төөрөлдөнө. Бид гурав чуулганд цөөнх байж болно. Харин ард тvмнийхээ дунд бид гурав олонх нь. Тийм ч учраас эдний бусармаг бvхнийг уудлан тавьж, болж өгвөл засч залруулахаар тэмцэж яваа.

 УИХ-ын гишvvн Д.Сумъяабазар "Ерөнхий сайд өнөөдрийн бодит амьдрал, хөрсөө мэдэрч ярьсанд талархаж байгаа. Өмнөх 2013 оны мөн vетэй харьцуулахад гадаадын хөрөнгө оруулалт 57 хувиар буурсан байгаа. Өнгөрсөн онд бид хөрөнгө оруулалтын гол хоёр хуулийг гаргасан ч энэ хугацаанд буурсан байгаа.

Манай Хөрөнгийн бирж өнөөдөр нэг тvц-ийн хэмжээтэй ажиллаж байгаа гэхэд хилсдэхгvй болсон. Энэ нь гол салбар болох уул уурхайгаа унагачихсантай холбоотой. Тиймээс уул уурхайтай холбоотой гол гол шийдврvvдээ гаргаж байж, хөрөнгө оруулалт нэмэгдэнэ. Засагтай холбоотой хэлсэн ярьснаасаа буцаж байгаа асуудал их яригдаж байна. Эр хvн хэлсэндээ, эмээлт морь харайсандаа гэдэг шvv дээ. Биднийг эрх ашиг, хөгжил нэг шvv дээ,

 УИХ-ын гишvvн Ө.Энхтvвшин "Өнөөдөр нөхцөл байдлаа бодитойгоор, гарах арга замын тухай ярьж байгааг дэмжиж байгаа. Зөвшилцлийн ажлын хэсгээр С.Баярцогт сайд хэлэхдээ “Удахгvй дэлхийн валютын сангаас хvмvvс ирээд Монгол Улсын эдийн засгийн имрайг хараад оньш гаргана” гэсэн. Тэр хvмvvс ямар онош гаргасан бэ.

Миний хувьд онош ойлгомжтой. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд амьдрал сайжирсан, муудсан гэж маргалдсаар байгаад л таарсан. Нөгөө талаас МАН-ыг улстөрийн хvчний хувьд дуусгана гэж хамаг хvч чадлаа барсан шvv дээ. Намын байрыг нь хурааж авна, төрийн албан хаагчдыг нь хоморголон хална гээд л. Тиймээс оношоо зөв олж байж, арга замаа олно. Би бол гадаадынханыг хөөж гаргасан нь нэг гол шалтгаан, хувийн хэвшлийн ажлыг хийлгэхгvй шалгана, хаана хэмээн сvрдvvлсээр ирсэнтэй холбоотой гэж бодож байна.

ШИНЭ МЭДЭЭ