УИХ-ын гишүүн С.Ганбаатар
2014.12.26
Эрүүл мэнд

Даатгал төлсөн иргэд эрүүл мэндийн үйлчилгээг авахдаа хяналт тавьдаг байх ёстой

Хүүхдийн эрүүл мэндийн даатгалын төлбөрөө эцэг эхчүүд өөрсдөө төлөх тухай болон хүүхэд харах үйлчилгээний талаарх  хуулийг төслийг УИХ хэлэлцэж байна.  

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, С.Ганбаатар нар хүүхдийн эрүүл мэндийн даатгалын тухай нэгдсэн хуулийн төслөө УИХ-д өргөн барьсны эцэст нэгдсэн чуулганаар анхны хэлэлцүүлгийг хийж эхэлжээ.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар “Хүүхэд харах үйлчилгээнд хамрагдвал багш нарын цалин, хүүхдийн хоолны мөнгө, хувьсах зардлыг нормативаар өгнө гэсэн үг. Харин улсаас цэцэрлэг барих мөнгийг хэмнэж байгаа хэрэг юм. Хоёр хууль хамтран явагдаж байгаа.  Ажлын хэсгээс хүүхдийн эцэг эх нь боломжтой бол даатгалын мөнгийг төлөөд, хэрэв боломжгүй бол төрөөс мөнгийг нь төлье гэсэн санал гарсан. Харин миний хувьд засаглалд гол саналаа оруулж байгаа. Даатгал төлсөн ард иргэд эрүүл мэндийн үйлчилгээг авахдаа хяналт тавьдаг, хариуцлага тооцдог байх нь даатгуулагчид өгч буй гол давуу тал юм” гэлээ.

Хүүхэд харах үйлчилгээ хэрэгжвэл цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа 100 гаруй мянган хүүхдийн асуудал, ажилгүй хүүхдээ харж байгаа 37 мянган эцэг эхийн асуудлыг шийдэж чадна гэж үзэж байгаа аж.

ШИНЭ МЭДЭЭ