УИХ-ын гишүүн С.Ганбаатар мэдээлэл хийлээ
УИХ-ын гишүүн С.Ганбаатар
2015.05.11
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг

УИХ-ын гишүүн С.Ганбаатар мэдээлэл хийлээ

УИХ-ын гишүүн С.Ганбаатар өнөөдөр УИХ дахь бие даагчдын зөвлөлийг төлөөлөн мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Монголчууд  бид 19.5 тэрбум ам.долларын өртэй байна. Гэтэл өрийг өрөөр дарах гэж байна. Ерөнхий сайд, Сангийн сайд, Монголбанкны ерөнхийлөгч нь гадуур мөнгө хайгаад явж байна. Засгийн газар эдийн засгийг хүндрэлээс гаргахын тулд гурван зүйлийг баримталж байгаа нь буруу.  Хамгийн эхэнд Оюутолгой, Тавантолгойн ордоо золиосолж алтаар өндөглөдөг нугасаа алж идэх гэж байна. Тодруулбал, тус хоёр ордыг цөөн хэдэн бүлэглэлийн эрх ашигт баригдсан олз хайсан хүмүүст зориулж өгөөд Монголын эрх ашгийг үгүй хийх гэж байна.

Монголчууд 19.5 тэрбум ам. долларын өрөнд орчихсон байгаа. Харин энэ өрийг өрөөр дарж нэмж зээл авахаар Ерөнхий сайд, Сангийн сайд, “Монгол банк”-ны Ерөнхийлөгч гадуур гуйлга гуйж явна. Өрийг өрийг дармааргүй байна. Дээрх өрөөс гарахын тулд Олон улсын валютын сангийн “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдахыг чухалчилж байна. Энэ нь улсынхаа хяналтыг тодорхой нөхцөлтэйгээр Олон улсын валютын санд өгөх гэсэн үг юм” хэмээлээ.

ШИНЭ МЭДЭЭ