”Рио Тинто” группийн Ерөнхийлөгчид шаардлага хүргүүлж буйгаа мэдэгдлээ
УИХ-ын гишүүн С.Ганбаатар
2015.05.14
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг

”Рио Тинто” группийн Ерөнхийлөгчид шаардлага хүргүүлж буйгаа мэдэгдлээ

УИХ-ын гишүүн С.Ганбаатар "Рио Тинто" компанийн Ерөнхийлөгч Сэм Валшид албан шаардлага хүргүүлж байгаагаа мэдэгдлээ.

Тэрбээр “Монгол Улсын хууль тогтоомж, Хөрөнгө оруулалтын гэрээгээр тогтоосон роялти, түүнийг тогтоох аргачлалыг сүүлийн хоёр жил гаруй хугацаанд ноцтой зөрчиж төсөвт төлөх ёстой 50 тэрбум төгрөг буюу 30 орчим ам.долларыг төвлөрүүлээгүй. Татварын болон бусад хууль зөрчсөн асуудлаар Рио Тинто группийн Ерөнхийлөгч Сэм Валшийг 48 цагийн дотор хариу ирүүлэхийг шаардаж байна” гэлээ.

Хэрэв заасан цагт хариу ирэхгүй бол Монголын хуулийг зөрчсөн асуудлаар UNICITRAL-ийн арбитрийн шүүхэд гомдол гаргана гэлээ. Мөн тэрбээр шүүхэд хандахад гарах зардлыг ард түмнээсээ хандив авч бүрдүүлэх аж. Учир нь Оюу толгойн гэрээ сайн хийгдэж, үр өгөөжөө өгөх нь Монголын бүх ард түмэнд ашигтай.

Яагаад гэвэл би өнгөрсөн хугацаанд Оюутолгойг зогсоо гэж хэлж байгаагүй. Харин Оюутолгойн гэрээг улам сайжруулж монголын ард түмэнд ашигтай байх талаас нь ярьж ирсэн. Гэтэл УИХ дахь бусад намууд 2012 оны сонгуулиар бүгд л Оюутолгойн гэрээг сайжруулна гэж ард түмэндээ амалсанаа биелүүлэхгүй байна гэв.

ШИНЭ МЭДЭЭ