МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

С.Чинзориг: Тэтгэвэр тогтоож буй аргачлалыг өөрчлөх ёстой
УИХ-ын гишүүн С.Чинзориг
2016.12.01
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

С.Чинзориг: Тэтгэвэр тогтоож буй аргачлалыг өөрчлөх ёстой

Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар 2030 он хүртэл баримтлах бодлогыг өнгөрсөн баталсан. Энэхүү бичиг баримтыг хэрэгжүүлэхэд шаардлагатай судалгаа, аргачлал, тооцооллыг Дэлхийн банк Засгийн газартай хамтран хийж буй юм. Дэлхийн банкны төлөөлөл Монгол Улсад ажиллахдаа тэтгэврийн шинэчлэлтэй холбоотой асуудлаар УИХ-ын гишүүн С.Чинзоригтой уулзаж, байр суурийг нь сонирхсон байна. Энэ талаар УИХ-ын гишүүн С.Чинзоригоос тодрууллаа.

Малчдын 10 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл төлдөггүй

-Дэлхийн банкны төлөөлөлтэй хийсэн уулзалтаар ямар асуудлыг хэлэлцсэн бэ. Тодорхой шийдэлд хүрсэн үү?

Дэлхийн банкны ахлах эдийн засагч Марк Долфмэнтэй уулзаж, тэтгэврийн шинэчлэлийн асуудлаар санал солилцсон. Дэлхийн банкнаас энэ чиглэлд хийж буй судалгааны ажлынхаа талаар танилцуулахдаа юуны өмнө Нийгмийн даатгалын сангийн алдагдлын хэмжээг шаардлагатайг дуулгасан. Алдагдлыг дотоодын нийт бүтээгдэхүүний хоёр хувьд хүргэхийн тулд тодорхой шалгууруудыг өөрчлөх ёстой гэж үзэж байгаа юм билээ.

Тухайлбал, тэтгэврийн насыг нэмэх хэрэгтэй гэсэн саналыг гаргасан байна. Гэхдээ миний хувьд монгол хүний дундаж наслалт харьцангуй өндөр биш тул тэтгэврийн насыг нэмэх нь боломжтой хувилбар биш гэсэн байр суурийг илэрхийлсэн. Мөн  fөрөөр хэлбэл, малчид болон хувиараа хөдөлмөр эрхэлдэг иргэдийн 85-90 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл төлдөггүй. Энэ хэмжээгээр эдгээр иргэдийн нийгмийн даатгалаас тэтгэвэр авах эрх үүсэхгүй нэг үгээр нийгмийн баталгаа алдагдах сөрөг үр дагавартай юм. Тиймээс нийгмийн даатгалын шимтгэл төлөхгүй байгаа иргэдийг хамруулах нөхцөл боломжийг эрэлхийлэх хэрэгтэй.

Алдагдлыг дотоодын нийт бүтээгдэхүүний хоёр хувьд хүргэнэ

Хоёрдугаарт, Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг арвижуулах санхүүгийн менежментийг сайжруулах ёстой. Өнөөгийн хуулиар НДС-гийн чөлөөт үлдэгдлийг арилжааны банкинд байршуулах, Засгийн газрын бонд худалдаж авах гэсэн хязгаарлагдмал нөхцөлтэй. Түүнээс гадна тэтгэвэр тогтоож буй аргачлалыг өөрчлөх нь Нийгмийн даатгалын сангийн алдагдал буурахад гол нөлөө үзүүлнэ гэж би үздэг.

Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөж буй хуулиар нийгмийн даатгалын шимтгэлийг ажилтан 10, ажил олгогч 10 хувиар, сайн дураараа төлж буй иргэд 10 хувиар тооцож төлдөг. Шимтгэл төлсөн иргэд тэтгэвэрт гарахдаа үндсэн цалин хөлснийхөө 45-80 хувиар тогтоосон тэтгэврийг авдаг аргачлалыг нь өөрчлөх шаардлага байгаа юм.

Гуравдугаарт, байгалийн баялгаас орж буй хөрөнгийн тодорхой хувийг Нийгмийн даатгалын санд хуримтлуулах замаар алдагдлыг бууруулах боломж бий. Энэ саналуудаа

эдийн засгийн хямралтай байгаа өнөө үед тэтгэвэрт гарах насыг өөрчлөх асуудалд болгоомжтой хандах ёстой гэж үздэгээ ч хэлсэн. Үүнээс өөр аргаар Нийгмийн даатгалын сангийн алдагдлыг бууруулах арга зам, хувилбарыг тодорхойлох хэрэгтэй байгаа юм.

-Нийгмийн даатгалын сангийн алдагдлыг бууруулах өөр ямар арга байгаа вэ?

Тэтгэвэрт гарах насыг нэмЭхээс гадна гурван арга байгаа. Нэгдүгээрт, нийгмийн даатгалын шимтгэл төлөгчдийн хамрах хүрээг нэмэх ёстой. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 1.1 сая иргэн ажил хөдөлмөр эрхэлж байна. Үүний 47.2 хувийг малчид болон хувиараа хөдөлмөр эрхлэгчид эзэлдэг. Гэтэл малчдын 10, хувиараа хөдөлмөр эрхэлдэг иргэдийн 15 хувь нь нийгмийн даатгалд шимтгэл төлж байна.

Өөрөөр хэлбэл, малчид болон хувиараа хөдөлмөр эрхэлдэг иргэдийн 85-90 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл төлдөггүй. Энэ хэмжээгээр эдгээр иргэдийн нийгмийн даатгалаас тэтгэвэр авах эрх үүсэхгүй нэг үгээр нийгмийн баталгаа алдагдах сөрөг үр дагавартай юм. Тиймээс нийгмийн даатгалын шимтгэл төлөхгүй байгаа иргэдийг хамруулах нөхцөл боломжийг эрэлхийлэх хэрэгтэй.

Алдагдлыг дотоодын нийт бүтээгдэхүүний хоёр хувьд хүргэнэ

Хоёрдугаарт, Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг арвижуулах санхүүгийн менежментийг сайжруулах ёстой. Өнөөгийн хуулиар НДС-гийн чөлөөт үлдэгдлийг арилжааны банкинд байршуулах, Засгийн газрын бонд худалдаж авах гэсэн хязгаарлагдмал нөхцөлтэй. Түүнээс гадна тэтгэвэр тогтоож буй аргачлалыг өөрчлөх нь Нийгмийн даатгалын сангийн алдагдал буурахад гол нөлөө үзүүлнэ гэж би үздэг.

Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөж буй хуулиар нийгмийн даатгалын шимтгэлийг ажилтан 10, ажил олгогч 10 хувиар, сайн дураараа төлж буй иргэд 10 хувиар тооцож төлдөг. Шимтгэл төлсөн иргэд тэтгэвэрт гарахдаа үндсэн цалин хөлснийхөө 45-80 хувиар тогтоосон тэтгэврийг авдаг аргачлалыг нь өөрчлөх шаардлага байгаа юм.

Гуравдугаарт, байгалийн баялгаас орж буй хөрөнгийн тодорхой хувийг Нийгмийн даатгалын санд хуримтлуулах замаар алдагдлыг бууруулах боломж бий. Энэ саналуудаа би Дэлхийн банкныханд хэлсэн.

-Ер нь тэтгэврийн шинэчлэл хийх цаг нь мөн үү. Эдийн засгийн хямралтай байгаа үед хэр оновчтой алхам бэ?

Тэтгэврийн шинэчлэл хийх зайлшгүй шаардлага байгаа. Тэгээд ч одоо бол төрөлт, өсөлт болон дундаж наслалтыг харахад хүн амын идэвхтэй цонх үе нээгдсэн цаг хугацааны хувьд оновчтой үе тохиогоод байна. Үүнээс хойш бол хүн амын дунд ахмадуудын эзлэх хувь өсөх хандлагатай тул тэтгэврийн шинэчлэл хийх хэрэгтэй. Шинэчлэл хийнэ гэхээр 2016, 2017 оноор төсөөлж болохгүй. Магадгүй эдийн засгийн нөхцөл байдал сэргэсэн буюу 2018,2019 онд хийх боломжтой. Харин энэ хугацаанаас хойшлуулж болохгүй.

-Дэлхийн банкнаас хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр томоохон төсөл хэрэгжүүлэхээр болсон гэсэн. Төслийн хүрээнд ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх вэ?

Би Хөдөлмөрийн сайдаар ажиллаж байхдаа хөдөөгийн залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх чиглэлд хамтарч ажиллах саналыг Дэлхийн банкинд тавьсан юм. Энэхүү санал өнөөдөр л бодит ажил хэрэг болохоор боллоо. Уг төслийг хэрэгжүүлэхэд Дэлхийн банк 25 сая ам.долларын санхүүжилт хийхээр шийдвэрлэсэн байна. Төслийн хүрээнд гурван чиглэлээр үйл ажиллагаа явуулна.

Нэгдүгээрт, орон нутгийн зах зээл дээр эрэлттэй мэргэжлээр залуучуудыг сургаж, чадавхnжуулна. Хоёрдугаарт, өөрөө өөртөө ажлын байр бий болгож байгаа залуучуудыг дэмжиж, бичил зээл олгоно. Ингэхдээ барьцаа хөрөнгө шаардахгүй. Мөн хэрэгтэй тоног төхөөрөмжийг нь урт хугацаатай зээлээр олгохоор төлөвлөсөн байна. Иймд Зас- гийн газар төслийг амжилттай хэрэгжүүлэхэд санаачилгатай ажиллах л үлдээд байна.

ШИНЭ МЭДЭЭ