Улсын Их Хурал
2016.12.08
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр
Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ
УИХ-ын 12 сарын 8-ны нэгдсэн чуулганаар "Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" хуулийн төслийн эхний хэлэлцүүлгийг хийлээ.
Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн М.Билэгт, Х.Болорчулуун нар асуулт асууж, санал хэлсэн юм.
Гишүүд үг хэлж, асуулт асууж дууссаны дараа УИХ-ын гишүүн С.Чинзориг, Ё.Баатарбилэг, Б.Саранчимэг, нарын гаргасан зарчмын зөрүүтэй дөрвөн саналын томьёоллоор санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжиж, хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ.