Баянгол хүчирхийллийн эсрэг жишиг дүүрэг болно
2017.02.16
Орон нутгийн хөгжил

Баянгол хүчирхийллийн эсрэг жишиг дүүрэг болно

    Баянгол дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэрт Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн сургалтын төв байр нээгдлээ.

          Нээлтэнд дүүргийн Засаг дарга С.Одонтуяа, Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн захирал Д.Энхжаргал, Герман улсын элчин сайдын яам болон цагдаа, эрүүл мэндийн албаны төлөөлөгчид оролцож тууз хаачиллаа.

          Хаалганы цаана хамгийн дотны хэмээн бодсон хүндээ  дарамтлуулдаг мянга мянган иргэд хүчирхийллийн эсрэг үндэсний төвд ханддаг.Энэ төрлийн гэмт хэргийн хохирогчид ихэвчлэн эрхзүйн мэдлэг мэдээлэл дутмагаас болж хэрэгтэй тусламжаа хожимдож авдаг байна. Тэгвэл энэ байдлыг  давтагдуулахгүйн тулд хүчирхийллийн эсрэг үндэсний төвөөс санаачлан  “сургалт, зөвлөх үйлчилгээний төвийг нээсэн байна. 

          Хүчирхийлэл үйлдэгдэж байгаа газар архидалт байдаг. 2016 онд 1000 гаруй эмэгтэй гэр бүлийн хүчирхийлэлд өртөж, 12 эмэгтэй харамсалтайгаар амиа алджээ.  Тийм ч учраас Баянгол дүүрэг хүчирхийллийг зогсоохын тулд архидалтыг багасгах тал дээр олон ажил санаачлан хэрэгжүүлж эхэлсэн. Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн сургалтын байрны үйл ажиллагаа Баянгол дүүрэгт нээгдсэн нь цаашид хүчирхийлэлтэй холбоотой гэмт хэргийн бууралтанд тодорхой хувь нэмрээ оруулсан ажил болно гэж үзэж байна.

        Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн захирал Д.Энхжаргал:

         -“22 жилийн турш бор зүрхээрээ зүтгэж, санхүүжилт босгох гэж чадлаараа зүтгэж явсан цаг хугацаа ард үлджээ. Бидний ажил үүрэгт дүүргийн Засаг дарга С.Одонтуяа УИХ-ын гишүүн байх үедээ хамгийн их туслаж, гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хууль батлуулахад дэмжиж ажилласан. Өнөөдөр харин бид БГД-ийн 14-р хороонд сургалтын төвөө нээж байгаадаа олзуурхаж байна” гэлээ.

ШИНЭ МЭДЭЭ