УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, сурагчдын хамт
2017.04.14
Орон нутгийн хөгжил
Сурагчид Төрийн ордонд зочиллоо
УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын санаачилгаар "Шилдэг бизнес төсөл 2017" төслийн уралдаанд амжилттай оролцсон Баянгол дүүргийн ЕБС-ийн төгсөх ангийн сурагчид Төрийн ордонд зочиллоо.
Уралдааны санаачлагч Ж.Ганбаатар сурагчдад УИХ-ын чуулганы үйл ажиллагааг танилцуулж, сурагчид Төрийн есөн хөлт цагаан туганд хүндэтгэл үзүүлсэн байна.
УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар сурагчидтай үдийн зоог барьж, тэдний сурлагад амжилт хүсээд "Улс эх орныхоо ирээдүйг атгалцах хүүхэд, залуус бүтээлч сэтгэлгээтэй, хөдөлмөрч, зорьсон зорилготой байж ,түүндээ хүрэх хэрэгтэй" гэлээ.