МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар
2017.05.04
Хууль, эрх зүй

Л.Мөнхбаатар: Төрийн албаны шалгалтын хэв маягыг өөрчлөх хэрэгтэй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрийн албаны тухай хуулийн төслийг /шинэчилсэн найруулга/ хэлэлцлээ.Хуулийн төслийн хүрээнд УИХ-ын гишүүд асуулт асууж хариултаа авлаа.

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар: Зарим төрийн албаны үйл ажиллагаанд тавих шаардлага, олон нийтийн хяналт, төрийн үйлчилгээний стандарт, үйл ажиллагаа, гүйцэтгэлийн тайлан гэх мэт олон дэвшилттэй зүйлийг оруулж ирсэн чухал хууль болж байна гэж үзэж байна.

Төслийн 40,1,4-т төрийн албан хаагч улстөрийн намын гишүүн бол татгалзахаар заасан байгаа юм. Одоогийн хуулийн зохицуулалт түтгэлцэхээр байгаа юм. Ер нь төрийн албан хаагч улстөржихгүй байх ёстой. Энэ зорилгыг зөв гэж үзэж байгаа. Гэхдээ одоогийн хууль түтгэлзүүлэхээр заасан нь учиртай боловуу гэж үзэж байгаа. Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 10-т дараах эрхүүдийг эдэлнэ гэсэн заалтад төрийн зарим түвшний албан хаагчдын намын гишүүнчлэлийг түтгэлзүүлж болно гэж заасан байдаг.

Татгалзах тухай ойлголт байхгүй байгаа юм. Тийм учраас түтгэлзүүлсэн төрийн албаны заалтыг энэнтэй уяалдаатай болов уу? Хүний эрх чөлөө, эвлэлдэн нэгдэх эрх чөлөөгөө эдлэх, улс төрийн намын гишүүнчлэлээс түтгэлзүүлж болно гэсэн заалтаар явбал зохимжтой боловуу гэж үзэж байна. Бид хэдийгээр зөв зүйл хийх ёстой боловч, үндсэн хуульд зөрчил үүссэн зүйл заалт байж болохгүй юм.

Төрийн тусгай албан хаагчдыг зааж өгсөн байна. Энэ дотор 13,1-т хууль сахиулах чиг үүргийг хэрэгжүүлдэг жагсаалт байна. Зөрчлийн хууль хэлэлцэгдээд явж байгаа. Хэрэв энэ зөрчлийн хууль батлагдвал энэ жагсаалтад мэргэжлийн хяналт, татварын байцаагч нар нэмж орох ёстой болох байх. Яагаад гэвэл эдгээр албан тушаалтанууд нь зөрчлийг хянан шийдвэрлэх үйл ажиллагаа явуулдаг. Шийтгэл оногдуулдаг чиг үүрэгтэй болж байгаа.

Төрийн албаны шалгалт, агуулгын талаар зааж өгсөн байна. Энд зургаан зүйлийн чадварыг шалгах тухай туссан байна. Энэ одоо авч буй төрийн албаны шалгалтын хэлбэрийг өөрчлөх боломж байна уу? шалгалтын хувьд хуулийн үг үсгийг солиод тухайн хүний ой тогтоолтыг шалгаж байгаа болохоос үндсэн тухайн хүн хуулийг ойлгож байгаа талаар биш илүү ой тогтоолт талруугаа байгаад байна.

ШИНЭ МЭДЭЭ