26-р хорооны өрхийн эмнэлэг бүрэн тоноглосон шинэ автомашинтай боллоо
2017.04.28
Орон нутгийн хөгжил

26-р хорооны өрхийн эмнэлэг бүрэн тоноглосон шинэ автомашинтай боллоо

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар өөрийн сонгогдсон 26 дугаар хорооны өрхийн эмнэлэгт  бүрэн тоноглосон, түргэн тусламжийн автомашин гардуулан өглөө. Энэхүү арга хэмжээнд УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар, УИх-ын гишүүн Х.Нямбаатар, Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхцэцэг, Засаг дарга Ж.Сандагсүрэн, 26 дугаар хорооны Засаг дарга Э.Ууганцэцэг, дүүргийн ИТХ-ын Төлөөлөгчид, хорооны өрхийн эмнэлгийн удирдлагууд оролцлоо.

Ийнхүү шинэ автомашинтай болсноор тус өрхийн эрүүл мэндийн төвийн хувьд  эмнэлгийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай, хүртээмжтэй хүргэх нөхцөл боломж бүрдэж байгаа юм. 26 дугаар хороо нь газар нутаг том, хүн ам олонтой, иргэдийн дийлэнх хувь нь амьжиргааны баталгаажих түвшингөөс доогуур орлоготой, түүнийгээ дагаад өмчлөл өндөртэй байдаг юм. 

ШИНЭ МЭДЭЭ