МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УИХ-ын гишүүд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгчийн орлогчтой уулзлаа
Монгол Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хороо
2017.05.23
Гадаад харилцаа

УИХ-ын гишүүд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгчийн орлогчтой уулзлаа

Монгол Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны дарга С.Чинзориг өнөөдөр (2017.05.23) НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгчийн орлогч Данила Гаспариковыг хүлээн авч уулзав.

Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны гишүүн Д.Гантулга, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Тогтвортой хөгжлийн асуудал хариуцсан бүсийн зөвлөх Михайла Прокоп нарын албаны хүмүүс байлцлаа.

Уулзалтын эхэнд хатагтай Данила Гаспариков хүсэлтийг хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлээд НҮБ-аас баталсан “Тогтвортой хөгжлийн зорилго”-ын талаар товч мэдээлэл өгсөн.  Мөн “Тогтвортой хөгжлийн зорилго” хэрэгжээд тодорхой хугацаа өнгөрч буйг тэмдэглэхийн зэрэгцээ ирэх жилүүдэд Монгол Улс “Тогтвортой хөгжлийн зорилго”-той уялдуулан хийх ажлын талаар илүүтэй сонирхож буйгаа илэрхийлэв.

Улсын Их Хурлын гишүүн, Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны дарга С.Чинзориг

Дэд хорооны зорилго, үйл ажиллагааны талаар танилцуулаад, “Тогтвортой хөгжлийн зорилго”-ыг хангах хүрээнд УИХ-аас хийж буй ажил болон “Тогтвортой хөгжлийн зорилтууд 2030” хөтөлбөрийн талаар мэдээлэл өгөв. Мөн Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлттэй холбоотой асуудлаар байр сууриа илэрхийлж, “Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангах, хэрэгжүүлэх хүрээнд тулгарч буй бэрхшээл, тулгамдсан асуудлын талаар саналаа хэллээ.

Түүнчлэн дотоодын хууль эрх зүйн орчныг сайжруулах талаар хийж буй ажлын талаар мэдээлж, гадаад орнуудын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн туршлагаас хуваалцахыг хатагтай Данила Гаспариковаас хүслээ. 

Хатагтай Данила Гаспариков хамтарч хийх ажил их байгаад санал нэгдэж буйгаа илэрхийлээд, асуусан асуултдаа хариулт авсан юм.

Талууд энэхүү уулзалтаар “Тогтвортой хөгжлийн зорилго”-ыг хангах хүрээнд харилцан мэдээлэл, санал бодлоо дэлгэрэнгүй солилцлоо 

ШИНЭ МЭДЭЭ