МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УИХ-ын гишүүн С.Чинзориг
2017.05.26
Эдийн засаг, Худалдаа

С.Чинзориг: 2018 онд эдийн засгийн өсөлтийг 1,8 хувьд хүргэх зорилт дэвшүүлжээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2017.05.26/ Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. 

Тогтоолын төслийн талаарх байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн С.Чинзориг танилцууллаа. Үндсэн чиглэлийн төсөлд

- Макро эдийн засгийг богино хугацаанд тогтворжуулах бодлого хэрэгжүүлж, эдийн засгийн өсөлтийг 1,8 хувьд хүргэнэ.

- Инфляцийг 8 хувьд барих,ажлын байрыг нэмэгдүүлэх замаар ажилгүйдлийн түвшинг 8 хувиас ихгүй байлгана.

- Нэгдсэн төсвийн тэнцлийн алдагдлыг өмнөх оны түвшингээс бууруулж, дунд хугацаанд төсвийн тэнцлийг эерэг байлгах нөхцлийг бүрдүүлнэ.

- Эдийн засгийн суурь үзүүлэлтүүд болон Монгол Улсын зээлжих зэрэглэлийг сайжруулна.

- Гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээж, хөрөнгө оруулалт татах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.

- Санхүүгийн салбарын эрсдлийг бууруулж, санхүүгийн тогтвортой байдлыг хангах зэрэг арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. 

ШИНЭ МЭДЭЭ