МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Далайн эрэгт хэдийд ч амарч болно
2017.05.31
Орон нутгийн хөгжил

Далайн эрэгт хэдийд ч амарч болно

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар Хөвсгөл нуурын баруун эргийг эрчим хүчээр хангах тухай хүсэлтийг Засгийн Газарт тавьсан юм.

Энэ тухай Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж Хөвсгөл нуурын баруун эргийн аялал жуулчлалын бүсийн дэд бүтцийг сайжруулах ажлын эхлэл болгож баруун эргийн хэрэглэгчдийг энэ оны 6-р сарын 15-ны дотор төвлөрсөн эрчим хүчинд холбохоор боллоо. 

Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт “...Хөвсгөл нуурын байгалийн үзэсгэлэнт, өвөрмөц тогтоц бүхий газар нутгийг түшиглэсэн түүхэн болон төрөлжсөн аялал жуулчлалын төв, цогцолборыг төр, хувийн хэвшлийн түншлэл, гадаадын хөрөнгө оруулалтаар байгуулахыг бодлогоор дэмжинэ” гэсний дагуу Хөвсгөл нуурын баруун эрэгт байрлах, одоо үйл ажиллагаа явуулж буй 80 гаруй жуулчны бааз, гэр буудал, отог, 200 орчим хэрэглэгчийг цахилгаан эрчим хүчээр хангаж, цэвэрлэх байгууламж барихаар төлөвлөн холбогдох тооцоо судалгааг хийсэн байна. 

Хатгал тосгоноос Тойлогт нуур хүртэлх 40 км цахилгаан дамжуулах агаарын шугам Хорьдал сарьдагын нурууны зүүн бэлээр тавигдсанаар дотоод, гадаадын жуулчид дөрвөн цагийн эргэлтэд ая тухтай аялж, амрах нөхцөл бүрдэж жилдээ очдог 60 гаруй мянган жуулчдын тоо ихээхэн нэмэгдэж Хөвсгөл аймгийн хөгжилд ихээхэн дэмжлэг болох юм. 

ШИНЭ МЭДЭЭ