МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УИХ-ын гишүүн С.Чинзориг
2017.06.08
Хууль, эрх зүй

С.Чинзориг: Гадаадын тагнуулын албатай хамтран ажиллахыг эх орноосоо урвасанд тооцох нь зөв үү?

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2017.06.08/ Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэлээ. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн С.Чинзориг хууль санаачлагчаас асуулт асуусан юм. 

2015 онд батлагдсан Эрүүгийн хууль ийм зохицуулалт байгаа гэж ойлгож байгаа шүү дээ. Эх орноосоо урвах гэж бий. Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хамтран ажиллах тухай зохицуулалт ч бий.

Гишүүдийн өргөн барьсан хуулийн төслөөр бол эх орноосоо урвах, гадаадын тагнуулын албатай хамтран ажиллах гэсэн салангид гэмт хэргийг нэгтгэн нэг томьёололд оруулах ёстой гэж үзэж байгаа юм. Ийм өөрчлөлт оруулах шаардлага бий юу?

Хэрэв ийм өөрчлөлт хийх шаардлагатай гэж үзэж байгаа бол УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн хэлж байснаар Эрүүгийн хуулиас “эх орноосоо урвах” гэсэн гэмт хэргийг авч хаясан гэх яриа улам дэвэргэх юм биш үү гэж болгоомжилж байна. Тиймээс нэгдсэн байдлаар биш ч тус тусдаа байгаа хуулийн заалтыг нэгтгэх зайлшгүй шаардлага байна уу?

Я.Содбаатар: Гадаадын тагнуулын албатай хамтран ажиллахыг эх орноосоо урвах гэсэн нэг малгайнд оруулж байна 

УИХ-ын гишүүн

Эрүүгийн шинэчилсэн найруулгыг өмнөх парламент баталсан хууль 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжих юм. Өмнөх парламентын баталсан хуульд 2002 оны хуулиар зохицуулагдаж байсан эх орноосоо урвах гэмт хэргийг хоёр зүйл болгон салгаж, 19,1, 19,4 дэх хэсэгт зааж өгсөн. Эрүүгийн хуулийн 19 дүгээр зүйл нь бүхлээрээ “Үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг”-т хамаарч байна.

Уг шинэчилсэн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх үеэр эх орноосоо урвах, гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хамтран ажиллах гэсэн хоёр зүйлийг нэгтгэх шаардлагатай гэж мэргэжлийн судлаачид үзэж байсан боловч нэмэлт, өөрчлөлтийн төсөлд энэ асуудал тусгагдаагүй учраас өнөөдөр тусдаа хуулийн төсөл боловсруулж хэлэлцүүлж байгаа юм. Энэ нь өмнөх парламентын баталсан хуулийг засч, сайжруулж байгаа гэж ойлгож болно. 

ШИНЭ МЭДЭЭ